Тэмээ гэхээр ямаа гэхийн

Тэмээ гэхээр ямаа л гэхийн тийм хүмүүст ёстой дургүй дэхүү. Мөр мөрөө хөөгөөд л амьдрийлдаа. Би хэсэг бүлэг хүмүүсийг арай гайгүй юм боловуу л гэж бодсон ээдээ ухаанд нь ухна ишиг ямаа тэмээ баахан юм ороод үхээд нилээд муудцан бололтой хэхэ. Дорноговь-д сайхан байна. Хаашаа л харна хязгаар нь үл харагдах тал газар сайхан байнаа. Би дүүрэн элсэн цөл шахуу төсөөлж ирсэн харинчиг үгүй сайхан өвс Алтанхаргана этр ургасан байна. Тэгээд өглөө эртээ сэрээд цайгаа уучаад миний ажил эхлэнээ. Ланд 80-д суугаад л 5-10км зайтай газар очноо. Очих замд Зээрнүүд сүргээрээ сүртэй бэлчинэ. Энд байх таалагдаж байна. Болж өгүүл хот нэг мөсөн 10 сарын дундуур буцмаар байдаг. Өнөөдөр харин баахан бороо ороод өдөржингөө оффис гэртээ нэт ухаж хонолоо. Гөү гөү дээр нэг бичлэг шахсан биш хүмүүс хэрүүлийн үг нэхээд хэцүү ч юмаадаа. Блогспот дээрээ харин бичихэд амар хэн ч надад ингэ тэг зөв буруу юм бичлээ гэхгүй хэхэ. Хэрүүл нэхэх хүнч байхгүй сайхан юмаа хэхэ. Сүүлийн үед ажил ихтэй болхоор сэтгэл хөдлөл эмоц этр бол ерөнхийдөө Эх орон гээчээ хайрлах гэдэг талруу л шилжээд уянгийн хайлал хайр майр бичих гэхээс залхуу хүрээд ямар ч сэтгэгдэл төрөхгүймдаа хэхэ За за 23:00 дөхөж байна Мотор унтраад л өгвөл би гэж нэг хүн унтаад өгнөдөө гэж хэхэ

Comments

Ms.AmY said…
Яагаад хөдөөгүүр тэнээд байгаан?
Бодож байснаас ч өөр хүмүүс зөндөө байдын байнлээ хэхэ
гоёийнбээ би бас нэг дорноговийн хөвсгөл суманд 42 хонож билээ. мотор унтраал бол унтаал өглөө эрт босоол пургондоо сууж аваал 3-5 км. өдөржин наранд шарагдаал ажлаа хийгээл гоё байждээ бодох санах юмгүй. Ахиал тэгээл явмаар байна

Popular posts from this blog

Оюуны өлсгөлөн

Би чамд хайртай 100 шалтгаан

МООЖ нарт зориуллаа