Мотоциклын осол


Бүгдээрээ сайнуу. Саяхан нэтээр тэнэж байгаад нэг ийм юм олоод уншлаа.
Залуу хархүү хайртай бүсгүйгээ сундлан мотоциклтэй давхиж байлаа. Тэд асар хурдтай 180 км/цагийн хурдтай давхиж байв. Тэдний хооронд ийм яриа өрнөжээ.
Бүсгүй: Хурдаа багасгаач, гуйж байна
Залуу: Сайхан л байна шүү дээ. Харин ч зугаатай байгаа юм биш үү.
Бүсгүй: Гуйж байна. Хурдаа багасгаач дээ.
Залуу: Тэгвэл надад хайртай гэдгээ хэлээч
Бүсгүй: Би чамд хайртай. Гэхдээ хонгор минь хурдаа жаахан багасга л даа.
Залуу: Одоо намайг чангаас чанга тэврээч
Бүсгүй хайрт залуугаа чанга тэврэв.
Залуу: Малгайг минь аваад өмсчих. Миний толгойг бариад байна.
Маргааш нь сонинд ийм мэдээ нийтлэгджээ. Мотоциклийн осол: Тормос нь эвдэрснээс болж мотоцикльтэй хоёр хүн байшин мөргөжээ. Тэр хоёрын нэг нь газар дээрээ амиа алджээ.
Харин байдал үнэн хэрэг дээрээ ийм байлаа: Замд явж байхдаа залуу хүү мотоциклийнх нь тормос эвдэрснийг мэджээ. Гэсэн хэдий ч үүнийг бүсгүйд мэдэгдэхийг хүссэнгүй. Харин үүний оронд бүсгүйгээс өөрт нь хайртай эсэхийг асуугаад хамгийн сүүлийн удаа ч чангаас чанга тэврээд дараа нь өөрийн зүүж байсан хамгаалалтын малгайг хайрт бүсгүйдээ зүүлгээд өөрөө амиа алджээ. 
Тэгээд хамгийн түрүүнд ийм бодол төрлөө. Яагаад тэр чигээрээ өнхөрч байгаад зогсож болоогүм болоо. Бас яагаад бензинээ дуустал давхиагүм бол гэсэн 2 бодолд автлаа. Сонин л юм хүн гэдэг амьдрахын төлөө төрсөн байтал. Залуу амьнаасаа уйдсан байсан ч байж магад. Гэхдээ өгүүллэг л болхоор эмгэнэлтэйгээр төгсгөсөн байх л даа. Ямартай ч эрүүл ухаантай хүн үхий гэж хүсэхгүй л байх. Амьд хүн аргатай гэж....

Comments

anime said…
зүгээр зохиол шүү дээ, хүний гайхалтай сэтгэлгээг мэдрүүлэх гэж бид аль эртнээс л ийм үлгэр зохиож ярьж таашаал авч ирсэн юм.
Бодит байдалтай холбох гэж үзвэл - шууд дарвал ялгаагүй үхэл болох болно, ирж байгаа эргэлт хэт ойртсон байгаа тул инерцээрээ яваад эргэх хэмжээний хурданд хүртэл багасахгүй, замын хажууруу дарвал шууд л чад тэхээр хамгын бага эрсдэлтэй осол нь чигээрээ яваад мөргөх байсым байлгүй дээ ккк
vlmedeh said…
Энэ үнэхээр хөөрхөн нийтлэл шүү. Залуу нь аймар өрөвдөлтөй. Сургамжит өгүүллэг номыг заавал олж бүх нийтлэлийг нь уншаарай. Үүнтэй адил зөндөө гоё нийтлэлүүд байгаа.
Saruul said…
Сургамжит өгүүллэг шүү дээ. Бодвол нилээн юм харагдана шүү.

Popular posts from this blog

Оюуны өлсгөлөн

Би чамд хайртай 100 шалтгаан

МООЖ нарт зориуллаа