Анхы үнсэлт...

Өмнөх үг ч гэх үүдээ
Паа бичлэг хийгээгүй дая их уджээ. Бүүр блогтоо юм бичих гэсэн биш төсөөрчижээ. Ямар сайн даа захиалгаар доорх өгүүлэх өгүүлэмж нийтлэлийг бичих гээл суужийнэ хэхэ.


Анхны анхны анхны зүйл бүхэн амттай сайхан гайхамшигтай хэрнээ бас аймшигтай уйтгартай бодож байгаагүй ч зүйл байж болно. Гэхдээ би зөвхөн сайн сайхан тэр гайхалтай л зүйлийг чадан ядан бичихийг хичээе даа.
Хүн бүхэнд анхны сэтгэгдэл маш тод дурсамж үлдээдэг шүү дээ. Энэ дундаас анхны хайр, болзоо, үнсэлт, хүүхэд гээл энэ бүхэн гэгээлэг сайхан мэдрэмж дурсамж. Энэ бүгдийг зурган дээр буулгаж, дэвтэр дээрээ бичэж, аливаа нэг зүйлд хадгалахаас илүүтэйгээр таны зүрх сэтгэл цээжин тушаа хэзээ ч мартагдахгүйгээр санагдсан байдаг билээ. Та хэзээ анхны үнсэлтийг хэнд бэлэглэж байсан бэ??? Энэ бүхний та одоо уншаал санаж байгаа гэдэгт би бүрэн дүүрэн итгэлтэй байна. Тэр мөчийг та санахад орон дээрээсээ унаж байгаа хахаха. Магадгүй зарим нэг аягатай цайгаа асгаж байгаа. Харин нөгөө нэг нь бодолд орж нүүрэнд бяцхан инээмсэглэл ичингүйрэл тодорч байгаа.
Анхны зүйл гэсэндээ эв дүй муутайхан ичингүйрэн байж үнсэлцэж байсан биздээ. Нэг л эвийн олохгүй байсан ч хүмүүс бий хэхэ. Зориг гарган түүнийхээ өхөөрдөм царай руу нь хайрын харцаар ширтээд би чамд хайртай гэж биеээрээ тэврэлтээрээ үнсэлтээрээ бататгаж өгөөд хэзээ ч салахгүй мэт мэдрэмж төрдөг бизээ. Тэр ариун нандин амттай зүйлд хүрэх гэж байгаадаа итгэж ядан хэхэ. Үнсээд л та ниссэн үү??? Үнсүүлээд та хорвоогоос тасраад нэг л их догдлол сэтгэл хөдлөлтэй ертөнцөд очсон мэт. Итгэж ядан ичингүйрэн зориг гарган үнссэн болхоор нүдээ аньчдаг юм байхдаа хэхэ. Зүрхнүүд чинь галт уул дэлбэрч буй адил хүчтэй цохилсон нь мэдээж яагаад гэвэл та болон таны хайр сэтгэлийн нэгэн илчлэл мөн гайхамшигтай их таашаал шүү дээ. Магадгүй би хэтэрхий тасарсан зүйл бичиж байж магадгүй лдээ. Сайхааан жинхэнэ кайф жинхэнэ сэтгэлийн их таашал жинхэнэ хайрын мэдрэжм энхрийлэл шүү дээ. Хэтэрхий огшоод байвал цаашдаа бурханлаг зүйл болоод явахын хэн хүнгүй мэдэж байгаа биз хэхэ. Мэдэхгүймдаа хүн бүрт л ондоо сэтгэгдэл төрдөг биздээ. Юутай ч өөр илүү дутуу үг нэмж хачирлах гэж байгаад уйтгартай болгочих байхдөө. Блогтоо юм бичсэн чинь сайхан байна шүү хэхэ. Би ЭРГЭЖ ИРЛЭЭ ХАХАХАХА

Comments

Undrakh said…
Hehe bi chamd zahialsan biluu hehe... Bish bizdee bi sanahku bn... Yamarch bsan taalagdsan shuu...Good luck!!!
Baatar.M said…
ee ashgvdee gegeeleg irgeed irj.kkk.anhnii unselt ch aimar bsiishuu.bi nz ohin oo unseheer shuud nudee anichdag shdee unen huurhun.kkkk

Popular posts from this blog

Оюуны өлсгөлөн

Би чамд хайртай 100 шалтгаан

МООЖ нарт зориуллаа