Таван бүсгүй

Магадгүй доорх өгүүлэх 5-н бүсгүйн талаарх миний бодол таалагдах албагүй нэн түрүүнд сануулий тэхдээ уншаад үзэхэд илүүдэхгүй бөлгөө



Нэг дэх бүсгүй
Дэргэдүүр өнгрөх бүсгүй бүхэн сайхан. Дэрвэлзүүлэн намируулах үсний тань үнэр галзууруулам, тансагхан үнэртэй ус чинь надад сэнгэнэ. Дур булаам төрхөөрөө намайг согтооно. Тэгш сайхан хөл, гоолиг биеийг тань хараад баймаар. Ер бусын харцаараа намайг шагнаач. Инээмсэглэсэн царайд чинь чаддагийн бол намайг өөрийн болгоорой гэсэн бардам зан. Би эмэгтэй хүн би гоо сайхан төрсөн гэдгээрээ аахархаж хүчтэй хүчтэй алхлана. Төрөлхийн бардам зан түүнд заяажээ. Төгс гоо сайханыг өөртэй цогцлоожээ. Зөрөөд өнгөрсөн тэр бүсгүйн царай одоо хүртэл миний төсөөлөлд бууна. Харахын заяа байвч Хазахын заяа алгадаа гэж өөртэй урам хугаран хэлнэ. Заавал би чамайг өөрийн болгондоо гэж шунамхайран бодно. Дахиад хажуугаар өнгрөх л юм бол гэж дахин дахин шивнэсээр л. Тэгэхдээ энэ бүсгүй миний анхны хайр байлаа. Би чамайг хэзээ ч мартахгүй ээ гэж.

Хоёр дох бүсгүй
Хаана танилцсан хэзээ хэдэн цагт гэдгийг би бүр тэр бүгдийг сайн санаж байна. Жигтэйхэн тэр бүсгүйтэй дотно харьцаатай гэдгээрээ найзууддаа сайрхана. Магадгүй 1 дэх бүсгүйгээс илүү юм гойд үгүй ч. Зүгээр л сонирхолын дурлал гээч байсын бол уу. Өвөрт нь орох гэсэн бодол минь толгойг минь эргүүлнэ. Зорьсондоо хүрсэн би арилсан дотортой хүн хүүхэдтэй болгоод хаячлаа. Өөрийгөө хараан зүхээд барсангүй дээ. Одоо хүү минь 3 настай.

Гурав дах бүсгүй
Яг л энэ бүсгүйтэй л би гэрлэж яг ийм л бүсгүйг насаараа хүлээсэн мэт бодол төрнө. Төрсөн бодолдоо төөрч явсаар нэгэнтэй энэ бүсгүй миний үүрдийн хань болжээ. Жаргалтай амьдралын минь эхлэл байсын болуудаа гэж одоо бодно. Тэр минь надад халамжтай сайн эхнэр би ч түүндээ хайртай

Дөрөв дэх бүсгүй
эрэгтэй хүний хүсэл таачааллыг дийлэх юу ч байхгүй юм шигээ. Нэг л мэдэхэд би гэр бүлтэй хүн атлаа 4 дэх бүсгүй буюу нууц амрагтай болжээ. Эхэндээ би бие сэтгэлийн таашаал авандаа гэж бодсон ч энэ бодол маань гаарч аль хэдийнээ энэ бүсгүй миний нууц амраг болжээ. Дур хүсэл тачааллаа барьж чадаагүй миний буруу ч би гэр бүлээ бат бөх хэвээр нь хадгалж байгаад битүүхэндээ өөрийгөө шаггүй эр гэж бодно.

Тав дах бүсгүй
Энэ хүнтэй аль бүүр 1дэх бүсгүйгээс өмнө харьцаж 1,2,3,4 дэх бүсгүйчүүдээс намайг илүү хайрладаг хүн байсан ажээ. Тэр хүн л намайг жинхэнэ хайр гээчээр дүүргэж цэнэглэж эцсийнхээ амьсгаа хүртлээ миний төлөө гэж явсан ЭЭж минь билээ хэхэ. За та бүхэн дүгнэлт хийгээд үзээрэй Эрэгтэй хүнд 5н л эмэгтэй хүн тохиолддын энэ дундаас жинхэнэ зүрх сэтгэлээсээ үрээ гэж хайрладаг эх, ээж хүн гэгч ямар агуу хүн байсаныг ухаарч байгаа биз ээ.

МАРТЫН 8-ний мэндийг хүргий ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХЭЭ ХАМГААЛАХ ӨДӨР БИТГИЙ ГОМДООГООРОЙ ЗАЛУУЧУУДАА ХЭХЭ
ХҮНДЭТГЭСЭН ГЭГЭЭЛЭГ&Б.МЭРГЭН

Comments

Baatar.M said…
Wow.Тийм шоо залуучуудаа ээжийгээ л хайрлах хэрэгтэй юу юунаас илүү.Бид чинь хайртай охиноо л зүүдэлдэг болхоос биш эээжийгээ зүүдэлдэг билүү эйн.ээжийгээ маргааш сайхан баярлуулнаа хэхэ
Газар дээрх яг зөв тийм шүү Ээж нарыгааа баярлуулахаа бүү мартаарай хэхэ

Popular posts from this blog

Оюуны өлсгөлөн

Би чамд хайртай 100 шалтгаан

МООЖ нарт зориуллаа