Өглөө яаж босохоос их юм шалтгаална.

Шинэ өдрийн эхлэл өглөөг надтай хамт угтацгаадаг та бүхэндээ гээл хэхэ. Хүний амьдралд өглөө гээч зүйл хүн болгонд өөр өөр байдаг нь лавтай. Зарим нэг нь өглөө унтаад орой сэрж байх жишээтэй ажил амьдралтай нь салшгүй холбоотой нь тодорхой бизээ. Өглөө та эртлэн босоод яг яаж сэрсэнээс таны тухайн өдрийн ажил үйлс яг л тийм байх болно. Та Өглөө сэрэхдээ цовоо сэргэлэн инээд дүүрэн, эрч хүтэй сэрэх юм бол за тэгээд л сайхан шүү дээ. Тэр өдрийн ажил үйлс чинь бүтээд л. Ээдээ жигтэйхэн сайхан байх болно. Та нэг анзаараад үзээрэй угаасаа өглөө жаахан сэрэх дургүй жаахан унтаадхий гэж бодсон өдөр нэг л сонин нозоороод л ажил ч бүтэхгүй байгаад байдаг шүү. Ингэхээр та орой эртхэн унтаж амрах нь хамгийн зөв сонголт. Аан мөн орой унтахдаа дараах өдрийн бүх ажлаа эхнээс нь төлөвлөөд сайхан шүршүүрт ороод унтвал бүүр сайнсан хэхэ. Өглөө хүн яг ямар эмоцтой сэрнэ. Яг тухайн өдрийн зурлага шиг юм болно хэхэ. За за тэгээд өглөө болгоныг сайхан инээмсэглэлээр угтаж байхыг ерөөе.
Аан тийн нөгөө гахай тооройн ханиаднаас болгоомжилж аль болох ядрахгүй даарахгүй маскаа байнга зүүхийг уриалж байна. Мөн шөнө орой болгоомжтой яваарай хайрт хосуудыг найз охиныг нь дээрэмдээд явсан гэж цаана чинь МОНЦАМЭ агентлаг мэдээллэж байна. Орой үдэш ганц хоёроороо явахгүй дулаахан гэр орондоо аарцаа уугаад сармистай адууны шөлөө угаад л байвал болох нь тэр. Гахай тооройн ханиад удахгүй алга болж, 10-н жилийхэний нар нь гараасай гэж бас давхар ерөөе. Аймар сэдвээсээ хазайгаад далийсанд уучил найзуудаа

Comments

Moonoo said…
Больёоооо болий болий хуучны "Гэгээлэг" биш байна :P
^xOSOo said…
орой 3 хүртэл хичээл хийж охин эргүүлж байна 6 цагт босч байна 3хан цаг унтсан хүн ямар царайтай сэрэх нь тодорхой юун инээх :P

Popular posts from this blog

Бөө онгодоо дуудахыг нүдээрээ харж биеээрээ мэдэрчээд ирлээ

Хүүхэд нас

Хий үзэгдэлтэй учирсан сонирхолтой баримт