Анхны...

Анхны хайр, анхны захидал, анхны гэх тодотголтой бүхэн гайхамшигтай лдаа. Тэр дундаа анхны хайр бүтэлгүй хэрнээ хамгийн сайхан дурсамжтай үйл явдал болон гунигтайгаар төгсдөг нь харамсалтай. Ер нь анхны хайртайгаа учраад түүндээ захиа бичиж өгж байсан ч хүн байгаа, байхгүй ч хүн байгаа бизээ. Миний бие анх захиа бичиж байхдаа тэмдэглэлийн дэвтэр дүүрэн захиа бичиж байсан шиг санагдахын. Одоо бичсэн захидлаа уншвал хөөрхөн юм бичсэн байлгүйдээ хэхэ юу бичээд бүтэн тэмдэглэлийн дэвтэр дүүрсэнийг бүү мэд хэхэ. Анх хүнд дурлачихаад л айхтар захиа бичсэн байхдаа бараг л бүтэн сарынхаа амьдралыг бичээд явуулцан шиг санагдаж байна хэхэ. Тэгээд захиагаа өөрөө өгж чадахгүй ээ хэхэ. Хүнээр өгүүлээд л зайлуул хэхэ жаахан ч байждээ. Ингээд л анх удаа анхны хайрын захидал бичсэн санагдана. Түүнээс хойш ч зайлуул бараг захиа бичиж үзсэнгүйдээ. Сэтгэлээсээ сайхан хайрын үгсээр бөмбөгдөж дурлалын галд өрдсөн захидал бараг л бичээгүй дээ.

Та хэзээ хамгийн сүүлд бичсэн бэ??? Магадгүй бичиж үзээгүй юу??? Бичсэн бол яг юу гэж бичсэнээ санах гээд үзээрэй хэхэ. Одоо тэхдээ захиа бичдэггүй биздээ. Одоо бол шулуухан шдээ Чи надад таалагдаж байна. Нэг үерхээд үзий Бараг л үзээд алдий гэдийн бишүү. Ээдээ мэдкүмдаа.

Хэрвээ та хайртай хүнтэй бол захиа бичээд үзвэл яаасын Хол байгаа бол ч яахав Мессенжэрээр ч болтугай бичээд үзээрэй. Захиа гэдэг зүйл бол ер гараараа бичвэл ууг нь сайхан юм шигээ. Ээдээ анхны хайр, анхны захидалаа гэж...

Comments

Moonoo said…
Одоо захиа биш мессеж л болждэээ уул нь өөрөө гараараа хийсэн юм хаа ч үнэ цэнэтэйлдээ :)
Ms.AmY said…
msg ntr shal MANGAR shd
Анхны хайртаа захиа биччихээд хармаалаад явж байснаа, байрныхаа ах нарт баригдчихаж билээ. Тэгээд гэрээсээ цухуйлгүй жил болж байж. Хичээл, гэр хоёрын хооронд л яваад л.
хэхэ таны үед л ид яг захиа бичдэг байсан бизээ хэхэ. Одоо бол ч юун захиа хэхэ таалагдлаа үерхвэл үерхээч байвал бай гээл хэхэ
ririn said…
xexe xogjiltei yumaa. bi buur baga baihdaa ogoj bailaa shde. ternees bish utasaar msg bijeel bolchihson shd. tghde zahia bijuul goy baihldaaa

Popular posts from this blog

Бөө онгодоо дуудахыг нүдээрээ харж биеээрээ мэдэрчээд ирлээ

Хүүхэд нас

Хий үзэгдэлтэй учирсан сонирхолтой баримт