Хожимдсон харамсал...

Дээр үед тосгоны нэг эмэгтэйг жирэмсэн байхад нь нөхөр нь өөд болжээ. Эмэгтэй нэг өдөр ууланд явж байгаад шархтсан суусар олжээ. Ганцаардаж зовсон жирэмсэн эмэгтэй суусрыг арчилж тойлон эдгээгээд өөртөө хань болгохоор гэртээ тэжээжээ. Суусар эмэгтэйд дасч үргэлж хажууд нь явдаг болов. Хэдийгээр гэрийн тэжээмэл амьтан биш ч гэсэн бүсгүйн амьдардаг орчинд нэлээд дасчээ.
Хэдэн сарын дараа эмэгтэй амаржив. Ганцаараа нялх үрээ асарч, гэр орныхоо ажлыг хиих гэж нэлээд зүдэрч байлаа. Нэг өдөр эмэгтэйд ажил гараад хүүхдээ хэдэн хором гэртээ орхиод гарах хэрэгтэй болов.
Суусар ч гэртээ үлдэж гэнэ. Хэдэн хормын дараа эмэгтэйг гэрийнхээ хаалган дээр иртэл суусар ам нь цус болсон байв. Эмэгтэй галзуурсан мэт уурлаж гасалж тэр дор нь суусарыг цохиж алжээ. Гэтэл яг энэ үед гэрээс хүүхдийнх нь уйлах дуу гарах нь тэр. Эх хүүхдийнхээ байгаа өрөө рүү ухасхийв...
Өрөөнд ороход хүүхэд орон дээрээ хэвтэж байсан бөгөөд харин орны хажууд хэдэн тасарч үхсэн могой байжээ...

Comments

Овоо дориун нийтлэл байна маш их таалагдлаа хэхэ.
Гоё өгүүллэг байна Араажиобаазийн анхны нийтлэл үү хэхэ
Яг үүний хэд хэдэн хувилбар байдаг шиг санагдана. Үндэстэн бүр өөр өөрөөр хийсэн байдаг. Манай монгол аман зохиолд ч бас байдаг.
Ms.AmY said…
Ямар ширүүн зантай ээж вээээ...

Popular posts from this blog

Оюуны өлсгөлөн

Би чамд хайртай 100 шалтгаан

МООЖ нарт зориуллаа