Ганцаардал №3
Дахиад л өөдгүй сэдэвийг хөндөхөөс Бүүр 3дах удаагаа шүү ёстой өөдгүй ээ. Одоо бодохнээ ганцаардал намайг хурцалж ганцаардал надад эрч хүч авчирдаг байсын болуу. Олон жил чи намайг сүүдэр мэт дагаж явлаа. Чамтай байхад хааяа аз жаргалтай, хааяа хэтэрхий их ганцаарддаг шүү. Ганцаардал чи надад гутрал гэгч найзтайгаа хальт хааяа хүчтэй хүчтэй хэдэн үг зүрх сэтгэлд минь шивнэдэг. Юугаар ч дутаагүй ч хамтдаа хос хоёулаа гэдэг үгний үнэ цэнэ надад юунаас илүүтэй хэрэгтэй байсаны чи мэдээгүй ээ шүү дээ. Сэтгэл минь аль хэдийнээ чиний талд орчихсон одоо бүр зожиг гээч нөхрийг дагуулж ирж агсам тавих нь надад таагүй ээ. Алхам тутамд чи намайг андахгүй дагаж ямар ч боломж олгохгүй байгаа нь би бүрэн уусаж байгаагын шинж юм болвуу. Хун ганцаараа байж чаддагүйн гэнэлээ хөөрхий тэвчээргүй ч амьтан болдоо. Хорвоо дээр хэдий бид ээжээсээ цор ганцаараа ирдэг ч (ИхРүүдийг тооцохгүй) Энэ насны минь төгсгөл ирэхэд 2лаа буцахыг хүснээ. Валентин энэ үг надад ерөөсөө хамаардаггүй ээ. Тээр нэг жил нэг манай...