Айдасын тухай миний бодол
Айдас гэж юуг би сайн мэдкү ээ. Тэхдээ би ер нь бол сүнс буг чөтгөр энээ тэрээд итгэдэг болхоор айна шүү шөнө орой ганцаараа явахаас хэхэ. Айдас гэдэг зүйл бидний тархинд сэтгэлп бодолд оршино. Айсан хүнд аргал хөдлөнө гэдэг үг үнэхээр үнэн үг шүү. Хүн айхдаа жихүүдэс нь хүрэхдээ айдасын дохиог улам илүүтэйгээр хүлээн авч ургуулан бодохдоо гарамгай. Аймшигийн кинонууд бол айдас гэхээсээ илүү цочоож эхэлдэг, нэгэнт айж цочсон болхоор дараа нь бид нарыг яах бол гэсэн хүлээлтэнд оруулаад байж байгаад дахиад л цочооно. Аймшигийн кино бол ердөө л энэ. Тайван байдлыг эдвэх, харанхуйд нэг залуу амьсгаадаад л нилээн удаан явнаа тэгсэнээ гэнэт хэхэ. Тэхдээ аймшигийн кинонуудыг үнэхээр тэгж зохиогоод тээ, уран сэтгэмжээрээ айлгаад байгаамуу гэхээр үгүй юм шигээ. Магадгүй аймшигийн кинонууд ортой болоод л тэгж зохиож байгаа байх жаахан хачирлаад л. За тэгээд жаахан жаалхан байхдаа их айдаг байлаа. Аймшигийн кино үзсэн бол тэгээд л өрөө лүүгээ орох гэж шээс алдан байж байгаад л арай чүү унтраалгаа олоод дараад гэрэлээ асаавал бөөн баяр хэхэ. Тэгээд л гялс ороо засаад л гэрлээ унтраагаад л хөнжилрүүгээ хүү хаа гээд л шургаад орчиж байгаан. За тэгээд нэг хэсэгтээ л аймшигийн кино бодогдоод айгаад л хөнжилөө дээгүүрээ нөмрөндөө. Тэхдээ яг эгзэг нь таараад гэрт тийм зүйл болбол ХӨНЖЛӨӨ ТОЛГОЙ ДЭЭГҮҮРЭЭ НӨМРӨӨД АВРАГДАХГҮЙ ШДЭЭ Хэхэ.
Айдасын эсрэг зүйл бол гэрэл гэгээ инээд хөөр баяр баясгалан бизээ хэхэ
Айдасын эсрэг зүйл бол гэрэл гэгээ инээд хөөр баяр баясгалан бизээ хэхэ
Comments