Хэзээ нэг өдөр .... тэ
Өнөөдөр 2009 оны 11 дүгээр сар 11-ны өдөр. Яг үнэндээ дахиад л нөгөө 11 сарын 11. Энэ өдөрт дургүй болоод ямар их удаж байнаа. Энэ өдрөөр хосууд бие биендээ, хайртай хүндээ шоколадтай шагшуурга өгдөг юм л даа. 3 жилийн өмнөөс байхаа үүнийг олж мэдсэн юм. Ер нь ихэнх хүмүүс Гэгээн Валентины баяраар л хайртай хүндээ шоколад өгдөг гэдгийг мэддэг болохоос өнөөдөр яах ёстойг сайн мэддэггүй байх л даа. Гэхдээ л мэдэхэд илүүдкү. Энэ Солонгосоос үүсэлтэй юм гэнээ. Шагшуурга чинь яг 1-ийн тоотой адилхан хэлбэртэй шдээ.
Тийм болохоор л шагшуурга үйлдвэрлэдэг нэгэн компани бодлого явуулаад энэ өдрийг хосуудын өдөр болгоод хайртай хүндээ шоколадаар бүрсэн шагшуурга өгнө гэдэг тогтоол гаргачихаж л дээ. Бас толгой нь ажиллаж байгаа бэээз. Тийм болохоор хосууд нэг нэгнээсээ шагшуурга авна гээд горьдцон байгаа. Авч өгөх гэхээр өнөөх шагшуурга мундаг их гүйлгээнд орноо доо, зиа нэг тиймэрхүү. Хэдий нэг компаний бодлого ч гэсэндээ Хосуудын өдөр болгоцон л юм чинь. Мэддэг хүмүүс нь нэг нэгэндээ ... өгч байгаа байхдаа гэж бодохоор уур хүрмээр байдын байхгүй юу. Саяхан л хичээл орлоо 9 сар гээд байсан чинь нэг мэдэхэд л энэ муухай өдөр хүрээд ирж. Бас ингэж явсаараан байгаад нэг мэдэхэд бүр балиар Харанхуй Валентины өдөр хүрээд ирнэ дээ. Уг нь энэ жил.... за яахав дараа жил л Валентины баяраар завгүй явна гэж яг баттай амлахаас дөө. Түрүү жилийн Валентины өдөр ямар аймшигтай байсан гэж санана. Март март.. бибити бобити бүү!!! Валентин гэснээс энэ жилийн Валентины баяр Цагаан сарын Шинийн нэгэнтэй давхцаж байгаа гэсэн “гэгээлэг” мэдээ дуулдсан, тэр үнэн болов уу? Үнэн байгаасай ^-^
Заза тэгээд амьдаржийтал энэ 2 өдөрт үнэхээр дуртай хүлээдэг болохоор үе ирэх байлгүй дээ... тэ
Comments
...нээрээ Гэгээлэг шинэ моде нэмсиймүү шинэ өнгө аяс, шинэ мэдрэмж, хэв маягаа эвдэцгээе :P GOOD LUCK AMY ;)
МААМИЙ ПОКА царайлчаад хаха
Зааза "Ажилгүй Админ"уудын эгнээнд вээлком
( крилл чинь блогчдын бичигдээгүй дүрэм гэжугааа :) )
...Хүүш нэг горимын санал байнаа АЙми-гийн цалин буухаар танидаг болоогчдоороо нэг сайхан шоудий даалгий дарвайя далдайя арзайя шалчигний шартиййй гэссс :P