Бороо хүнд дурлажээ..
Бороо орсоор намуухан шаагин орсоор л. Бороо яагаад орж байгааг хэн ч мэдэхгүй нь харамсалтай. Хэний төлөө, юуны төлөө бороо орж байдгийг та нар мэдэх үү??? Би мэдэж байна. Бороо гоо үзэсгэлэнгийн төлөө бороо шивэрсээр л. Тэр гоо үзэсгэлэнгийн эзэн болсон бүсгүйн төлөө хүчээ нэмэн орсоор л. Бүсгүй бороо ороход дуртай ажээ. Бүсгүй зүсрэн орох бороон дундуур жаргалтайхан алхана. Онгирч давирсан бороо сүр хүчээ үзүүлэх гэж хүчтэй уулгалан ортол хөөрхий бүсгүй хурдхан гэрлүүгээ орчлоо. Бороо гайхан улам хүчтэй аянга цахилгаантай бороо оруулсаар л бүсгүйг гарч ирэн баярлахыг нь хүлээнэ. Харин даарч айсан бүсгүй гадагшаа гарахыг үл хүснэ. Бороо сүүлийн хүчээ шавхан бүсгүйн цонхыг мөндөрөөр балбан орсоор л. Гэвч бүсгүй цонхон дээрээ гарч ирсэнгүй ээ. Хөөрхий бороо шалбааг болон хотын гудамжаар урсана... Гоо үзэсгэлэн хүмүүн болсон биднийг битгий хэл байгал дэлхий бороог хүртэл өмнөө сөхрүүлжээ.
ЭЦЭСТ НЬ ХЭЛЭХЭД ГОО ҮЗЭСГЭЛЭН ДЭЛХИЙГ АВРАНАА ГЭЖ ХЭХЭ
ЭЦЭСТ НЬ ХЭЛЭХЭД ГОО ҮЗЭСГЭЛЭН ДЭЛХИЙГ АВРАНАА ГЭЖ ХЭХЭ
Comments