Намайг танихгүй тэр охинд
Намайг танихгүй тэр хөөрхөн охинд зориулийдаа. Чи намайг танихгүй ч би чамайг зүс мэднээ. Зүс мэдэхдээ би чамайг өөрөөс чинь илүү ч мэдэж магадгүй ээ. Чи эелдэг зөөлөн ааштай, дүр төрх чинь дур булаам, хаа ч явсан харц булаам гоо үзэсгэлэнтэй. Чиний гялалзсан сайхан нүд, намирсан урт үс чинь, инээхдээ хөөрхөн хонхойдог хацар чинь бусдаас онц гойд зүйл чамд минь байх шиг. Чамтай харьцаж ярилцаж байхад би жаргалаар бялхаж байдаг. Чи миний мэддэг охидуудаас тэс ондоо чи ухаалаг яриатай бас хөгжилтэй ааштай. Зөвхөн л энэ хорвоо дээр чи бусдыг баясгах гэж бусдад итгэл жаргал бэлэглэх гэж ирсэн мэт. Аавын олон үрс чамруу минь шүлсээ гоожуулан хардаг нь тод бизээ хэхэ. Чи намайг мэдэхгүй л байгаа, хойшид ч гэсэн мэдэхгүй чигээрээ үлдэх үгүй зөвхөн надаас шалгаалж байна. Цаг хугацаа урсан өнгөрсөөр л би чиний хувьд энгийн нэгэн хэвээрээ л... одоо чамд сэтгэлээ илчлэх эрт байх шиг. Намайг танихгүй миний сэтгэлийг мэдэхгүй ч чи миний сайн найз л юмдаа. Танихгүй танихгүй мэдэхгүй бодооч гүй хэхэ за за бүү мэд юу ч биччихвээдээ
Comments
яахав дажгүй л юм. :P