Оюуны өлсгөлөн
Өнөөгийн нийгэмд залуу хойч үе бид нар чинь оюуны өлсгөлөнд хэт нэрвэгдээд байх шиг ээ. Ходоод цатгалан бол би өнөөдөр болно гэж боддог хүмүүс цөөнгүй болжээ. Найзаа өнөөдөр утсаа тавьчихаа яг өлсөж үхлээ гээд л, иймхэн л бодолтой болцон нэг хэсэг оюутнууд байна. Нэг бодлын хүн идэхийн төлөө амьдардаг юм шиг, нөгөө бодлын амьдрахын төлөө иддэг байх ёстой юм шигээ. Толгой ажиллахгүй бол угаасаа олигтой хоол хүнс идэхгүй л байх. Тархи нь өлсгөлөн хүний ходоод бас адилхан хоосон байдаг гэж бодож байна. Ном уншдаг хүмүүс ховорхон болжээ. Хүний мууд л дуртай нэг л их хэн нэгэнийг гүтгэж мууг нь үзэх гэсэн зүйлүүдийг л их унших сонирхолтой, хараад байхад, сонин захиалж уншдаг хүмүүсийн захиалган дотор дор хаяж нэг ШАР сонин байх жишээтэй. Хэрэгтэй хэрэггүй зүйлээр тархиа цэнэглээд л. Муу юм бодож сэтгэхээрээ хичээл дээр хэцүү бодлого, тэгшитгэл бодохоос хурдан сэтгэж байдаг нь харамсалтай. Тэр оюун ухаан сэтгэлгээгээ хичээл номдоо ашиглавал сайнсан. Хий дэмий цагийг үрж өнгрөөж байгаагаа мэд
Comments