Мөрөөдөл биелдэг юм.

Өвлийн жихүүн хүйтэн салхинд Золбоо хүү гэрлүүгээ алхана. Өнөөдөр их хүйтэн өдөр байсан тул хэдэн сонингоо бараг л зараагүй гэрлүүгээ харьж байгаадаа гунигтай алхана. Хүү ээжтэйгээ хоёулахнаа хорвоогийн тоосыг хөдөлгөж явна. Ээж нь группд байдаг болхоор хүү л гэрээ авж явах ёстой орхиод одсон аавынхаа үүргийг гүйцэтгэнэ. Хүү янз бүрийн ажил хийж өдрийнхөө хоол болон ээжийнхээ эмний мөнгийг олохын төлөө өдөржингөө л гар хөл завгүй ажил хийнэ. Сонин зарна, хуванцар болон шил лааз цуглуулна зах гарж тэрэг түрнэ. Их ажил хийж их мөнгө олоод ээжийгээ эдгээнэ гэсэн чин хүсэл мөрөөдлөөр хүү ядрахыг үл мартан морь нохой мэт зүтгэж олсон овоо хэдэн мөнгөөрөө нэг нэг өдрөөр болгоод л байна. Ээж нь гэртээ хэвтээд байхгүй ээ гэр орноо цэвэрлэн өдөржин гэртээ ганцаараа хөөрхий муу хүүгээ ядарж байгаа болов уу, хүнд дээрэлхүүлээгүй байгаа гэж бодон түгшин сууна. Хүү ч ээжийгээ санан санан идэж уух юмаа худалдан авж үлдсэн мөнгөө өөрөөсөө харамлан амттай зүйл авж идмээр санагдавч ээжийгээ л сайхан эмчлүүлэх юмсан гэж өөрөөсөө харамлан гутлынхаа түрүүнд буцааж хийнэ. Хүүгийн нэг нандин хүсэл мөрөөдлийн нэг нь бол сургуульд сурах, эрдэм мэдлэг боловсрол эзэмшиж ээжийгээ жаргаахыг хүснэ. Даанч хүссэн юм хүзүүгээр орооно гэгчээр сургуульд сурж чадахгүй хэвээр. Харьж явах замдаа цүнхээ үүрэн аавтайгаа хөтлөлцөн явах бяцхан жаалуудыг харан дотроо битүүхэн атаархана. Хэрвээ аав маань ээж бид хоёрыг орхиж яваагүйсэн бол би сургуульд сурч байгаадаа гэж бодон орхиод одсон аавыгаа дотроо хараан зүхэж туйлын их гомдож явна. Нэг л мэдэхэд гэрийнхээ хашааны үүдэнд ирсэн хүү гуниж гутарсан харцаа цовоо болгоод гэрлүүгээ орход гэр дүүрэн танихгүй ах эгч нар ээжд нь тус болж байлаа. Хүү хэсэг хугацаанд гайхан ээжрүүгээ энэ юун хүмүүс бэ гэсэн харцаар ширтэнэ. Ээж нь ч миний муу хүү хүрээд ирлээ. Энэ маань л миний ганц амь юм байгаа ээждээ их тус болноо гэж танихгүй хүмүүст хүүгээрээ бахархан ярьж өглөө. Миний хүүг сургуульд суралцуулна ээжийг нь гадаадруу эмчилгээнд явуулж өгнө гээд л их л баяр баясгалантай хүүдээ хэллээ. Гэрт нь ирсэн танихгүй зочид хайртай ээжийг нь эмчилгээнд гадаад явуулахаар тусламжийн гараа сунгасан, сайхан хүсэл зорилготой залуус. Мөн Золбоо хүүг сургуульд сурахад бүх бололцоогоор хангаж өгнө гэж амлалаа. Бурхан гэж байдаг юм байна миний хүсэл мөрөөдлийг сонсдог юм байж гэж дотроо хүү баярлан тэсэхгүй гэрээсээ гарч баярллаа баярллаа мөрөөдөл биелдэг юм байна гэж хашгирмаар санагдлаа. Өнөөдөр өглөө хамгаас хайртай ээж нь эрүүл саруул Золбоо хүүгээ сэрээн миний хүү босоорой цайгаа уугаад хичээлдээ яваарай гэж хэлж байгаа байхаа. Хүү өнөөдөр захруу биш сургууль руугаа алхаж яваа нь юутай их аз жаргал вэ.
Золбоо хүүд тэрхүү өдөр хамгийн аз жаргалтай мартагдашгүй өдрүүдийнх нэг байлаа...

САНАЖ ЯВБАЛ БҮТНЭ. САЖИЛЖ ЯВБАЛ ХҮРНЭ.
Жич: Уралдаанд зориулсан бяцхан өгүүллэг

Comments

No name said…
Амьдрах итгэл хүсэл эрмэлзэлтэй байна гэдэг сайхаан.
Амьдрал сайхаан гэж...,
баярллаа хэхэ
maaraa th oo said…
niaaaaaaaaaaaaaa
amjilt ...
Амьдрах сайхааан сайхан сайхан... :)
^xOSOo said…
чи төгсөрчжээ хамаа GL HF :)
миний төгсрөх ч хол байнөө хэхэ
Болдогсон бол ийм хүүхдүүдэд бүгдэд нь ингэж туслахсан. 1000-аас нэгд нь л сайн санаатны тусламж хүрч байгаа даа
Бид бүхэн яагаад туслаж болохгүй гэж вэ А.Амарсайхан ахаа

Popular posts from this blog

Оюуны өлсгөлөн

Би чамд хайртай 100 шалтгаан

МООЖ нарт зориуллаа