Оюуны өлсгөлөн
Өнөөгийн нийгэмд залуу хойч үе бид нар чинь оюуны өлсгөлөнд хэт нэрвэгдээд байх шиг ээ.
Ходоод цатгалан бол би өнөөдөр болно гэж боддог хүмүүс цөөнгүй болжээ. Найзаа өнөөдөр утсаа тавьчихаа яг өлсөж үхлээ гээд л, иймхэн л бодолтой болцон нэг хэсэг оюутнууд байна.
Нэг бодлын хүн идэхийн төлөө амьдардаг юм шиг, нөгөө бодлын амьдрахын төлөө иддэг байх ёстой юм шигээ. Толгой ажиллахгүй бол угаасаа олигтой хоол хүнс идэхгүй л байх. Тархи нь өлсгөлөн хүний ходоод бас адилхан хоосон байдаг гэж бодож байна.
Ном уншдаг хүмүүс ховорхон болжээ. Хүний мууд л дуртай нэг л их хэн нэгэнийг гүтгэж мууг нь үзэх гэсэн зүйлүүдийг л их унших сонирхолтой, хараад байхад, сонин захиалж уншдаг хүмүүсийн захиалган дотор дор хаяж нэг ШАР сонин байх жишээтэй. Хэрэгтэй хэрэггүй зүйлээр тархиа цэнэглээд л. Муу юм бодож сэтгэхээрээ хичээл дээр хэцүү бодлого, тэгшитгэл бодохоос хурдан сэтгэж байдаг нь харамсалтай. Тэр оюун ухаан сэтгэлгээгээ хичээл номдоо ашиглавал сайнсан. Хий дэмий цагийг үрж өнгрөөж байгаагаа мэдэхгүй, аав ээжийнхээ мөнгийг үрээд л явж байгаан харамсалтай байна. Зурагтаар гарж байгаа зүйл нь хүртэл шал дэмий зүйлүүд нөгөө л улиг болсон савангийн дууриудаа үзээд л ядаж байхад реклам нь дэндцээн. Их дээд сургуульд сураад ч байгаа юм шиг, сурахгүй ч байгаа юм шиг. Хичээл зааж байгаа багш нь хүртэл шаардлага дульмагхан, энэ оюутан хичээл дээрээ унавал унана биз гээд л. Ийм байхаар чанартай боловсон хүчин төрөх нь хэцүү байгаа биз. Оюутан залуусын хамгийн номер нэг бодол мөнгөтэй болох, шоудах, наргиж цэнгэх байхыг илүүд үздэг болждээ. Сурах чин эрмэлзэлтэй оюутнууд тун цөөхөн. Их дээд сургууль төгсөж байгаа нийт оюутны хэд нь мэргэжилээрээ ажиллаж байгаа билээ. Ихэнх л гадаад явах л сайхан гэж бодно. Гадаад очиж тэр улсын иргэн болохыг хүртэл илүүд үздэг болждээ. Худалч хүнд Монголд төрсөндөө харамсаж байна. Гадаад төрөхгүй яасын бол гээд л. Аль нэг оронлуу явах бололцоо л гарвал явчих гээд. Очоод л тэр улсын боол болоод, аль эсвэл шал угаагаад л, үсрээд л зоогийн газрын менежер ахлах тогооч болно. Зарим нэг хэсэг нь насаараа нэг машины ч юмуу тоног төхөөрөмжний эрэг чангалж амьдрана шүү дээ. Овоо хэдэн төгрөг цуглуулаад аав ээжрүүгээ явуулдаг. Хамаг мөнгийг нь өсгөх гээд энд тэнд хадгалуулаад алдаад амаа бариад л сууж байгаа жишээ нь хэдэн жилийн өмнөхөн биздээ. Цуглуулсан мөнгөөрөө эх орондоо ирээд нэг өрөө байр худалдаж авбал их юм. Сүйхээтэй гүйлгээ ухаантай нь хоолны газар, кароаке баар ажиллуулаад л. Ирээдүйн боловсон хүчнүүдээ архи пивоор гэдсийн дүүргэж ухааныг нь балартуулаад л. Одоогийн Монгол улсын нийгэмд хүн бүхэн бие биенийгээ шулах, луйвардах, яаж нэг хялбар аргаар мөнгө олох вэ гэсэн өчүүхэн бодолтой хүмүүс их болждээ. Наймаа хийж амьдарч байгаа хүмүүс хөөрхийлэлтэй юм шигээ. Яагаад гээч нэг насаараа хувцас эд бараа зарна. Хааяа завгүй болхоороо хичээлийн танхимдаа сууж, номын дуу сонсох ёстой энхрий бяцхан үрээ лангуун дээрээ суулгаж байна. Оюуны өлсгөлөнд хэт нэрвэгдэх гээд л байна. Монгол улсын минь хувь заяа хэдхэн халтар мөнгөн дээр л тогтоод л. Баруун зүүн урагшаа хойшоо нахилзсаар л. Мөнгө мөнгө мөнгө. Мөнгөтэй бол сайхан амьдрана гэсэн ойголттой. Мөнгийг тахин шүтэж дээдэлж, эх орон ээж аав төрсөн охиноо хүртэл худалдахад бэлхэн болоод байна.
Хүн болохын учрыг мартсан юм. Амьдралын аз жаргалыг мэдрэхгүй, өөрийнхөө амьдралаас таашаал авж чадахгүй л байна. Монголд амьдрах хэцүү л гэнэ. Оюутан залуус бид нар залхуу хойрго бэлэнчлэх сэтгэлгээтэй улбаатай. Газар шорооны ажил хийх дургүй. Нэг л их оффист сууж, комьпютерийн ард суух хүслэн болсон гэгэлзсэн нөхдүүд. Овсгоотой гарын ур дүйтэй хүмүүс ойр зуурын хэрэгсэл хийдэг хөөрхөн жижигхэн компани байгуулаад болоод л байна. Сайн сурж сайхан мэргэжил эзэмшин, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах л сайхан. Мэргэжил болгон сайхан. Хүн ажлыг голддогүй шүү. Хүнийг ажил голдог гэж сайхан үг бий. Хөдөлмөр хүнийг хөгжүүлдэг шүүдээ. Гэхдээ дан хөдөлмөр биш уншиж судлах хэрэгтэй. Цаг минут тутамд хайран сайхан цагаа зурагтны ард биш, амьдрал хэрэгтэй зүйл уншиж судлах хэрэгтэй. Бид бүхэн уншихгүй хөдөлмөрлөхгүй хичээхгүй бол аав ээжийнхээ насан дээр ирээд толгой руугаа шаах цаг ирнэ гэдгийг бүү март. ӨСӨХЫН ЖАРГАЛЫГ ЖАРГАЛД БҮҮ ТООЦ, ӨГЛӨӨНИЙ НАРЫГ НАРАНД БҮҮ ТООЦ ямар сайхан үнэн үг вэ. Гэхдээ энэ үгний үнэ цэнэ одоохондоо хямдхан л байх шиг байндаа.
Эцэст нь: Амьдралын сайн сайхан талыг харах хараа нь муудсаар л... Оюуны өлсгөлөнд автсаар л...
Би өөрөө сүрхийдээ ингэж бичсэнгүй ээ. Би бусдын адил оюутан. Оюутан болоол 1-р курсдээ ийм л өчүүхэн бодолтой явсандаа гутраад л биччихлээ. Одоо би 3-р курс би сайн сурч байгаа. Би 8-р ангиасаа ажил хийж аав ээжээсээ мөнгө шаналгаж үзээгүй ээ. Өдий хүртэл бор зүрхээрээ хөөрхөн өөрийгөө болгоод л сургалтын төлбөрөө хийгээд л болжил байна. Аав ээжээсээ мөнгө нэхэхээс санаа зовоод байдаг юм. Юу гийгүүлсэн гэж мөнгө нэхэх юм. Идэх хоол өмсөх хувцас, сайхан дулаахан байранд сэтгэл хангалуун л амьдарч байна. Нэг өдөр битгий хэл 7 хоног халаасандаа мөнгөгүй амьдраад л болжил байна. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдарч байгаадаа би хамгийн аз жаргалтай нэгэн. Сайхан мэргэжилээ эзэмшээд одоо авж чадахгүй байгаа бүх зүйлээ өөрийнхөөрөө хөлс хөдөлмөрөө олж авах нь юутай их таашаал вэ. Ийм нэг үг байдаг. БАГА ЮМТАЙ ХҮН ЯДУУ БИШ, ИХ ЗҮЙЛ ХҮСДЭГ ХҮН ЯДУУ ГЭЖ. нийтлэл өгүүллэгийн хэмжээнд мэргэжлийн төвшинд бичиж чадахгүй байгаад хүлцэл өчье. Энэ уралдаанд насанд хүрсэн ямарч хүн оролцож болно гэхээр нь л өөрийнхөө бодож явдаг өчүүхэн үзэл бодлоо илэрхийлэх гэж хичээлээ.

Comments
suuliin todotgoj helsen ugchine ih taalagdla
baga zuiltei hun yaduu bish geed l ...,
saihan bichleg bolson bn
heleh uur urmiin ug sanaand orj irehgui bnaa kkk
eej aaviiga 8aasa hoish shanalgagui gehleer baharhah setgel turj bn shu