За хэдэн шүлэг хэхэ
Минь
Зүгээр л тохуурагдсан сэтгэл минь
Зүгээр л сохорсон нүд минь
Зүгээр л тэнэг шохоорхол минь
Зүгээр л тэнэг юунууд минь
Ганцаардсан сэтгэлийн минь дэггүйхэн хүсэл минь
Гайгүй ээ найзууд минь дахиж битгий алдаарай хаха
Юм шиг
Зүрх минь цохилохгүй байгаа ч юм шиг
Зүүд минь хүртэл эзгүйрээд ч байгаа юм шиг
Хамт байсан ч ганцаараа юм шиг
Хайр дурлалын минь гал унтраад ч байгаа юм шиг
Хорвоод би ганцаарханаа юм шиг
Хоосон зүгээр л дэмийрэл юм шиг
Юмаа чи
Тэртээд гялалзах од юмаа чи
Тэртээд бүртийх зэрэглээ юмаа чи
Тэртээх тэнгэрийн хаяа юмаа чи
Алсад татах солонго юмаа чи
Шатаж буй галын цог юмаа чи
Шаагих борооны дусал юмаа чи
Зүүд нойрны гүнж юмаа чи
Зүрхэнд гэрэлтэх нар юмаа чи
Аадар борооны үүл юмаа чи
Аянгатай тэнгэрийн дуу юмаа чи
Аялгуу эгшигийн хөг юмаа чи
Ганцхан зуны цэцэг юмаа чи
Гарт баригдахгүй салхи юмаа чи
Хүршгүй их уулсын оргил юмаа чи
Хүсээд олдохгүй эрдэнэ юмаа чи
Намайг тоохгүй бардам юмаа чи
Надтай харьцахгүй сэхүүн юмаа чи
Гоо дагинасын дээд юмаа чи
Чи бол чи юмаа
Аавын эрх охин юмаа чи
Аргагүй чи сайхан төржээ.
Юмаа би
Гунигтай киноны уйтгартай төгсөл юмаа би
Гундуухан яваа нэгний бодол юмаа би
Алдагдсан хөг аялгуун гээгдсэн эгшиг юмаа би
Арван есхөн настай залуухан хөвгүүний гуниг юмаа би
Ойд төөрсөн бяцхан охины айдас юмаа би
Эхээс төөрсөн унаганы янцгаалт юмаа би
Ботгоо алдсан Ингэний нулимс юмаа би
Овоон дээрх хаягдсан таяг юмаа би
Үндсээрээ булгарсан мод юмаа би
Өөдгүй амьтаны өчүүхэн бодол юмаа би
Хар дарсан зүүдний эзэн юмаа би
Хайрандаа шархалсан бүсгүйн зүрх юмаа би
Харцандаа гуниг тээсэн эмгэний хатсан нулимс юмаа би
Дүрэлзэн асах галын утаа нь юмаа би
Дүүхэлзэн сүндэрлэх уулны мөнх цас нь юмаа би
Салхинд хийсэн хамхуул юмаа би
Саваагүй хүүхдийн тэнэгхэн бодол юмаа би
Санасанаа авдаг хүний шунаг сэтгэл юмаа би
Галзуу хүний өдрийн тэмдэглэл юмаа би
Ууж ханахгүй архины дон юмаа би
Уугиулж татах тамхины хор юмаа би
Солиотой хүний хорон үгс юмаа би
Ороолдсон олсны зангилаа юмаа би
Үл ойлгогдом зурагны будаг юмаа би
Блог хөтөлдөг залуугын шүлэг юмаа би
Би бол би юмаа
Ээжийн хөөрхөн эрх жаал юмаа би хаха
юмаа би гээд л бичээд байвал дуусахгүй юм байна. болий хэхэ
Гуниг тээсэн мөрүүдийг минь Баясал тээсэн харцаараа уншиж
Өчүүхэн ч гэсэн сэтгэлийн утсыг чинь хөндөж чадсан бол би баярлана этр хаха.
за за урам хайрласан М.Б.Заяа ахад баярллаа. Мөн бас Эгэлхэн-д гялайж байнаа.
Аан тийн угаасаа гоё шүлэг биш л дээ тэхдээ шүлэг этр нээх ашиглах гээд яахав. Ашиглахын бол миний нэрийг аль эсвэл блогийн маань URL хаягыг дурьдаж өгвөл баярлана этр хаха

Comments
duiraij bijih gej yadargatai shd
ene nuuts useg yumuu ug yumuu yag galzuuruullaa
Ингээд бичээд байвал ч чи бүр гараад өгөхнээ хэхэ
undak27