Мөнгөний талаар жаахан элийрий этр хэхэ

Мөнгө гэж юу вэ???
Мөнгийг амин сүнс шигээ шүтдэг, мөнгөнд дурлагсад, мөнгө хамгийн хүчтэй зүйл гэж андуурдаг хүмүүст хандаж хэлэх хэдэн үг хэлэх гээд л... Мөнгө олохын төлөө найзыгаа худалддаг, охиноо худалддаг, сайхан сэтгэлээ худалддаг хүмүүс дийлэнх байгаа нь харамсалтай. Мөнгийг аминаасаа илүү үзэж амиа алддаг хүмүүс хөөрхий.
Одоогийн нийгэмд бүх зүйлийг мөнгөөр хэмждэг болжээ. Хайр дурлал, гэрлэлт,нөхөрлөл гээд л бүх зүйлд хараал идсэн мөнгө.


500'000 төгрөг авах гэж гэрлэдэг.
Зузаан түрийвч ганган машин хараад үерхдэг.
Сайн найз минь гэж инээдэг үнэндээ мөнгөнд болдог найзууд.
Та нарыг бүгдийг чинь бурхан ивээж сайхан амьдраарай гэж ерөөе.
Яахав та нар чадаж байгаа юм чинь аргагүй шдээ гэж би та нарыг өмөөрье.
Эцсийн үр дүнд чи хэн болсон яах гэж амьдардагаа хэнд дурлахаа мэдэхгүй. Өөдгүй муу бэртэгчин л болнодоо. Хэзээ нэгэн цагт харамсана гэж.

Мөнгө бол миний хувьд зүгээр л хэрэглээ. Мөнгөний төлөө би жоом идэхгүй, хүн алахгүй, хулгай хийхгүй яагаад гэвэл би зүгээр л мөнгийг хэрэгцээндээ ашигладаг.
Хааяаа бол хэдэн долоо хоног мөнгөгүй би амьдраад л болоод байна. Залуучууд бид нарыг хамгийн их үрдэг зүйл бол мөнгө. Дэмий үрсэн мөнгөө бодоод үзвэл аль хэзээний саятан болцон байгаа хэхэ. Одоо харамсаад яахав новш гэж хэхэ.


Өөрийгөө тайвшруулах уу???
Оюутан л юм чинь хааяа өлсөнө зайлуул хэхэ.
Тэхдээ надаас өөр хүн 2 хоног юм идээгүй гээд л явжил байдаг.
Би гоё хувцас үнэтэй пүүз авж өмсмөөр байна гэж боддог.
Тэхдээ надаас хэцүү нь ядуухан л хувцаслаж байгаа гээд л хэхэ.
Өглөө босоод сургуульруугаа алхаж байгаадаа би баярладаг.
Нөгөө хэцүү хүмүүс нь хогийн цэг аль эсвэл бункерлүү явж байгаа гээд л.

Жаахан амьдралаа бодий Ирээдүйгээ харийлдаа. 20 настай оюутан хүү би. Монгол улсын ирээдүй хойч үе, боловсон хүчин.
Манайхан жаахан бодолтой амьдарцгаая.

Өсөхийн жаргалыг жаргалд бүү тооц
Өглөөний нарыг наранд бүү тооц гэж зүйр үг байдагдаа.
Нэг л мэдэхэд шоудсаар байгаад сайхан залуу нас чинь өнгрөөд. Чи толгой руугаа шаагаад харамсах цаг ирнэ.
Ирээдүйн алхам бүрээ цэгнэж, алхсан алхам бүрээ тооцож амьдрий л гэмээр байна хэхэ.
Зарим нэг найз таньдаг хүмүүсээ бодоод бас өөрийгөө бодоод ийм юм биччихлээ.

Сайхан амьдралын төлөө хамтдаа зүтгий. Хичээлээ таслахгүй дандаа 70 оноо авахын төлөө урагшаа. Захирлын нэрэмжит хуудсанд бичигдэхийн төлөө хэхэ.
Азаа Цэ 2 солиоров. Дахиж дота тоглохгүй шүү. Тэхдээ өнөөдөр ганц тоглосон яахав дээ л байнлээ новш гэж хэхэ

Comments

нөү нэйм said…
Өөрийгөө тайвшруулдаг бодлууд чинь гоё болжээ. Үзэл бодлийн чинь хувьд би шүүмжлэх нь илүүц бизээ. Энэ блогоор шагайсан хүн хүн өөр өөрийн санаагаа илэрхийлэх байх гэж найдаж байнаа.
Баярллаа хэхэ
"...Дахиж дота тоглохгүй шүү. Тэхдээ өнөөдөр ганц тоглосон..." хахаха. Мөнгөний хувьд бол яг байгаа байдлыг байгаагаар нь буулгажээ. Хүн ер нь мөнгөтэй найзлаал ирэхээрээ боол нь болдийм шиг байгаамдоо...
Тийншдээ хараал идсэн лалрууд этр хаха
^xOSOo said…
Ёстой зөв мөнгөгүй байх үе байхалшд толгойдоо юмгүй байвал онигоошд :-P
ogoomor said…
чи муу намайг хэлэв үүү?
айн хэхэ гоё бичсэн байн өө,
час час хийсэн үг хэлсэн байна шүү..!

Popular posts from this blog

Оюуны өлсгөлөн

Би чамд хайртай 100 шалтгаан

МООЖ нарт зориуллаа