Posts

Амьдралын зам...

  Алхаал алхаал алхсаар л... Төгсгөл нь мэдэгдэх үгүй замаар алхсаар л... Хэн нэгэн тэнд аз жаргалтайгаар эрч хүчтэй алхалана... Зарим нэгэн тэнд уйлна, цухирана гундуухан...Инээж хөөрсөөр бүр ниснэ... Эргэж буцалтгүй амжилтын  өөд...Хосоороо, ганцаараа, бөөнөөрөө... Тэмүүлэл нь үгүй зарим нь буруу замаар... Эсвэл хойшооо бүр зогсонги байдалтай... Гудамжаар алхах бодролууд замхарсаар л... Урагшаа хойшоо дээшээ доошоо..

Зүрх сэтгэлийг минь шаналал эзэлчихлээ...

Улиран одох тэр цаг мөч бүхэн үнэтэй харин энэхүү цаг хугацааг яаж ямаршуу байдлаар өнгрөөж байгаа нь сонирхолтой... Өөрийгөө ойлгохгүй дотоод ертөнцтэйгөө зөрчилдөж байна... Асуусан асуултынхаа хариуг олохгүй хэд дахин өөрөөсөө асуусан авч бас л хэвээр... Зүгээр л би дэндүү гунигтай зүрх сэтгэл минь шаналалтай...Хэлэх гэсэн үг байвч хэлж чадахгүй дотроо хадгалсаар л...Толгойд займчих бодлууд хөлрүү минь орж гуйвж дайвна. Түр чиг эндээс холдож мэдэх мэдэхгүйн завсарт мэдрэх мэдрэхгүйн орчинд тунан үлдмээр түр чиг... Хаа хаашаа ч хамаагүй гэнэтхэн алга болмоор ч юм шиг...Ийш тийшээ тийчэх сэтгэлээ бариж ядан энэхүү таталбарыг бичиж суунам...

Навчисын аялал...

Image
Салхи хүч нэмэн салхилсаар л энэ их байгалийн их хүчин дор амьтан хүн бүгдээрээ л айж мэгдэнэ. Мододоос тасрах навчисууд хийссээр л хаана хэзээ буухаа мэдэхгүй салхинд туугдсаар л... Азтай нэг нь мөчирөндөө үлдэж аа харин хувьгүй нэг нь салхиар хөлөглөн хаана хүрэхээ үл мэдэн сагсууран тэнүүчилэнэ. Өөрийн хүчээр мэт бардамнан мододруу навчис бүхэнлүү дорд харцаар ширтэн, тэрний бодлоор өөрийгөө нисэж байна гэж бодно... Сэхүүн навч  салхинд туугдсаар л төрлөөсөө холдон холдсоор л... Түүнтэй зэрэгцэн олон олон навчис хөөрөн баясан орилон дуулж дүүлэн нисэж байгаа л мэт... Гэвч хоромхон зуур салхины хүч багасан багассаар тэр бардам навчисууд бүгд шавар шавхай, хог хөглөрөгдөх зам дээр уйлалдан бахиралдан буулаа... Тэдний аялал ингэж дууссан шиг та бүгдийн амьдрал ямар байх бол зөвхөн та л мэднэ...

Маргааш цас орно...

Ялдам бүсгүй минь чамайгаа ямар их санаж байна вэ? Уулзах хоногоо тоолон байж учирсан өдөр бүрийг тэмдэглэнэ. Зүрхэндээ уулзсан өдөр болгоныг юутай ийтээн сийлнэ хэзээ ч арилахгүйгээр гүнзгий. Тэр л өдрүүдийг бодох болгон сийлэгдэн үлдсэн өдрүүд гэрэлтэнэ. Чиний миний баяр баясгалан миний хувьд хэмжээлшгүй аз жаргал юм шүү. Инээмсэглэн надруу ширтэх чиний эгэл даруу нууцлаг төрх чинь намайг битгий орхиоч, намайг ганцаардуулж болохгүй, огтхон ч анзаарахгүй байж болохгүй гэдгийг хэлээд байгаа гэлтэй. Өдөр болгон чамдаа санаа тавиж эрхлүүлж чадахгүй байгаа нь миний буруу удахгүй чи минь хүлээвэл алган дээрээ бөмбөрүүлнэ харин хайрыг минь чи дааж чадна гэдэгт би бат итгэлтэй. Зөндөө их зүйлсийг бичих гэв авч зүрхэнд чинь чихэнд чинь би шивэгнэж зөвхөн чи бид 2ын нууц болон үлдэгдээ. Цэцэг чихэр илгээхийг хүссэнгүй ээ. Маргааш цас орно чамд зориулсан бэлэг минь цас болгон чам дээр зөөлөн бууж үнсэлт, хайр, энхрийлэл болж хувирах болоод тэр шүү дээ...

Зүрхэнд намуухан цас хаялана...(703)

....Чамайгаа санагалзахад зүрхэнд цасаар шуурна. Намайгаа тоохгүй бол бүр шуурга зүрхийг минь хайр найргүй цасаараа балбана. Шөнө унтах болгондоо чамайг зүрхэндээ тэврээд унтана. Өглөө сэрэх болгондоо бодолдоо чамайг тээн сэрнэ. Аз жаргалтайгаар инээмсэглэн чи бид 2 л өглөө бүхнийг угтдаг биз эгэгэгэ. Бодолд гагцхүү чи өөр хэн нэгэн хэрэггүй. Хэрвээ тэр дээр бурхан нь байдаг бол надад илгээсэн хамгийн том бэлэгнүүдийн нэг нь чи юм шүү. Одоо харин тэр зүрхэнд цасаар шуурахгүй цас намуухан хаялана. Хаялах цасны ширхэг болгон зүрхэн хэлбэртэй. Зүрх минь хайраар дүүрч би нэгэнтээ хөөрчээ...

Чинийхээ гарыг атгаад суух хором мөч бүхэн...

Image
Энэ юу гээчвээ??? Ямар сайхан мэдрэмж вэ??? Бяцхан зүрх минь юунд догдлоод. Нойр минь хулжина вэ??? Хайр Хайр Хайр мөн үү??? Битүүхэн догдлол бөөн сэтгэлийн хөдлөл бас инээмсэглэл дүүрэн миний царай. Тэр над маш их бүр дэндүү их таалагдаж байна гээч. Тэхдээ тэр тааварлашгүй оньсого мэт бас нууцхан. Чамаас мсж ирэхийг хүлээн утаснаас зүүгдээстэй Чиний сэтгэлийг тайлах түлхүүр ганцхан надад мэт л.Гайхаад л байна гайхшраад л. Сэтгэл догдлолт минь 200% байна. Ямар гоё юм бэ Ийм сэтгэгдэл төрнө гэж ч бодож явсангүй ээ. Түүнтэйгээ уулзаад салахад дөнгөж саяхан л мэт угаасаа л саяхан хэхэ. Гэрлүү чинь хүргэж өгөөд чамайг гэрт чинь оруулмааргүй л мэт.Чамаас надаас хайрын үнэр ханхлаад л. Шуналын нүдээр чамайгаа сэм сэмхэн ширтээд л. Би биеэ бариад л өөрийгөө цэгнээд л. БИ ямар харагдаж байгаа бол ямар санагдаж байгаа бол гээд л Нэг л сайхан тайван мэдрэмж инээд хүрээд л Би аз жаргалтай байна.Маш их.  Энэ аз жаргалтай хугацаа минь үргэлжид үргэлжилэх болно. Өнөөдөр чинийхээ га...

Зүрхэнд эгшиглэх дуу чимээ симфони мэт...

Image
Бүсгүй минь тэнгэрийн ододыг хамтдаа тоолий  Бүртэлзэн зурайх замыг хамтдаа туулий  Чиний л төлөө цохилох миний зүрх Миний л төлөө амьсгалах чиний амьсгал  Харанхуйг хөөн зайлуулах чи миний гэрэл гэгээ Хаа холоос ширтэхэд үргэлжид гялалзах алтан нар  Зөвхөн чамруу хөврөх эгэлхэн аялгуу Зүрхэнд эгшиглэх дуу чимээ симфони мэт...