Posts

Гомдмоор...

Эмзэг дээрээ тавьчаад л яваад байгаа хүнээ би... Аливаа юм бүхэнд сэтгэлээсээ хандсаар л... Яагаад яагаад гэж асуумаар байх юм. Учраа олохгүй уйлмаар ч юм шиг дуулмаар ч юм шиг уугаад тасармаар ч юм шиг гэхдээ би тэмцэж байгаа энэ бүхэн ердөө л нэг шалгуур... Одоо энэ сар дуусахад л хангаллттай бүх зүйлдээ хүрчихсэн байх болнодоо... Тэр цагт би инээнэ маш чангаар харин одоо гомдоож байгаа улсыг би баярлуулана гомдоохгүй яагаад гэвэл би тэдэн шиг хүмүүсийг гомдоох хүн биш би Гэгээлэг

Өнөөдөр...

Image
Өнөөдөр 2 сарын 14-ны өдөр Миний утаатай ч гэсэн Улаанбаатар хотын минь гудамжаар нүдэнд нь хайр гэрэлтсэн залуучууд алхлана. Бүгд л нэг зүйлрүү яарсан тэмүүлсэн. Энэ өдрийг дахиж хэзээ ч ирэхгүй л юм шиг. Зарим нь гэр орондоо болзоондоо биеэ бэлдээд л... Ажил дээрээ байгаа хүмүүс юун ажлаа бодох вэ... Орой хайртай хүнээ яаж баярлуулахаа дахин дахин төлөвлөөд л... Яажшуухан хайраа илчэлэхээ ч мэдэхгүй... Буцах хаяггүй захиа бас хайлуулсан шоколадаа хараад өгөх эсэхдээ эргэлзээд л эгэгэ... Өмсөж зүүсэн хувцасаа байн байн тольдоод л зөвхөн өнөөдөр л гайхамшигтай харагдахын тулд ямар их хичээсэнийг нь өнгөцхөн харахад л мэдрэгдэнэ. Дэлгүүр хоршоо цэцгийн дэлгүүрээр инээд алдсан залуучууд яг л нөөцийн мах-д очерлож байгаа аятай л эгэгэ. Бүх зүйлийг хайрыг илтгэх улаан ягаан давамгайлжээ. Энэ Улаанбаатар хот тэр чигтээ л ХАЙР ДУРЛАЛ-р амьсгалж байгаа ч юм шиг... Гайхамшигтай сайхан... Гэхдээ би зөвхөн өнгөцхөн л харж эхний хэдэн үгс өгүүлбэрийг бичлээ. Энэ бүх үйл явц, өнгө чимэг,...

Мөнхийн хайр 1-р хэсэг

1-р хэсэг "Ил Захидал" Нэгэн гайхамшигтай бүсгүйд илгээмж ирж гэнэ. Бүсгүй хэнээс ирсэнийг нь мэдэх гэж эргэж тойруулсан ч нэг бичиг бүр буцах хаяг ч харагдсангүй. Баярлан догдолж айж илгээмжийг задалтал нэгэн ил захидал, бас нэг бугуйвч, нэг ширхэг зөөлөн чихэрний хамт гэрэл зураг гарж ирж гэнэ.  Яаран захидлыг задлан унштал: Сайн байна уу Нар ээсэн сайхан өдрийн мэнд бүсгүй минь. Бугуйвч Чихэр Зураг гуравыг хараад чи намайг хэн гэдгийг мэдсэн бол уу! Чи санаж байнаа уу тэр бугуйвчийг тиймээ анх чамтайгаа танилцаад сар гарамын дараа шинэ жил дөхчихсөн үе шиг санагадана чи минь нэг бугуйвч зүүгээд ирсэн тэгээд л би чамаас ямар гоё зүүлт вэ надаа өгчих гээд зүүчээд тэр чигтээ энэ чинь минийх гээд авчихсаныг. Зөөлөн чихэр чиний гайхшралыг төрүүлж магадгүй ээ. Би маш сайн санаж байна чи надад анх тэр өдөр зөвшөөрөхдөө нэгэн захиатай хамт тэрхүү зөөлөн чихрийг өгж байсан шүү дээ. Чихрийн цаасаа хадгалж явсан ч хаа нэгтээ нэг номныхоо завсар хийгээд олсонгүй тийм...

Одоогоос нэг жилийн өмнө...

Одоогоос яг нэг жилийн өмнөхөн... Тиймээ би өнгөрсөндөө амьдарч байгаа хүн... Тиймээ би дурсамжиндаа хүлэгдэж ганцаардаж шаналж байна. Тэрхэн мөчид би газарт биш тэнгэр дээгүүр ёстой л нөгөө үүлтэй мододын дээгүүр юу гээ байдаг билээдээ ямартай ч үүлэн дунд хөвж явсан санагдана. Юм бүхэн ямар сайхан ГЭГЭЭЛЭГ гэрэлтэй бүх зүйл утга учиртай юм шиг санагдаж байждээ. Одоо би гутарч байна цаг хугацаа ямар их аугаа бас ямар их зүйлийг өөрчилдөгийг ухаарлаа. Аливаад хөөрцөглөж бодит байдлаас хөндийрж хэт туйлширч болохгүй юм. Тиймээ би хөвөн нисэж байждээ. Маргааш нөгөөдөр хүний амьдрал өдөр өдрөөр биш минут секундаар өөрчлөгдөж байна. Бид цаг хугацаатай уралдаад хэзээ ч гүйцэхгүй нь бололтой... Зарим нэг гүйцсэн хүмүүсийн ухаан уужим саруул оюун бодол нь энэ ертөнцөөс тасарч хэтийдсэн бололтойм. Миний мэдэх тэр жилийн өмнөх жаргалтай дүр зураглалуудыг минь ирээдүйд бүр хэд дахин илүү болгож авчрахыг би хүсэж байна... 2011 он маань аз жаргалтай дурсамж үйл явдал ихтэй бас төгсгөл нь аймшигтай...

Хол зай...

Хол зай... Хэдийгээр бүх зүйлс холдсон ч гэсэн... Бие биенээсээ хол байгаа хэдий ч уулзаж чадахгүй байгаа ч гэсэн энэхүү хол зай харин чи бид хоёрыг улам ойртуулах ёстойм шүү. Өглөө сэрээд л чамайгаа хайна чинийхээ үнэрийг мэдрэхийг хүсэж төсөөлөн санахыг хичээнэ. Босоод цай уух гээд найруулж хутгаж суухдаа хүртэл би чамайгаа санана. Жижиг энгийн бүх зүйл дээр чамайгаа үгүйлсээр... Хичнээн цаг хугацааг туулж энэ хол зай ойртох ёстойг би таашгүй. Гэхдээ гадарлаж байгаа. Үргэлж намайг гэсээр би бүр даварчихсан тэнэг гэдгээ мэднэ. Үнэндээ би ч гэсэн зөвхөн чи өөр хэн ч байхгүй мэтээр л сэтгэж амьдарсаар... Чиний төлөө би бүхнээс татгалзаж чадна ганцхан чиний л төлөө. Хол зай байх тусам хос бид хоёрын сэтгэл улам их ойртож санагалзаж бэтгэрэнэ шүү дээ. Одоо бүх юмс цаг хугацаа л харуулна...

ДҮР ЗУРАГЛАЛ мину...

Image
ДҮР ЗУРАГЛАЛ мину... Юунаас эхлэхээ би мэдэхгүй юм 20 гараад л явж байгаа залуугийн өчүүхэн бодлыг уншаад бүү шоолоорой. Нас залуу Цус шингэн гэх хэрэггүй хүн бүхэнд өв тэгш үг болон үзэл бодолоо хэлэх эрх бий... Цаг хугацаа гэгч аугаа зүйл ч юм шиг аль эсвэл аймшигтай ч юм шиг.   Тиймээ нөгөө та бүхэний өдөр тутамд тохиолддог ХАЙР ДУРЛАЛ -ын талаар л... Өдөр бүхэн ганцхан түүндээ дурлаж... Өчигдөрөөс ондоо Өнөөд

Өндөр уртаа шаттай, бүүдгэр өрөөтэй жижигхэн цонхтой цамхаг мину

Яг одоо хав харанхуй саргүй одод үгүй шөнийн тэнгэр шиг л байна. Цаг агаарын байдал тааламжгүй Зүрхэнд цасаар шуурна. Бас тэнгэр шиг байна гээч хө. Аадар бороо зогсолтгүй асгарч, аргамжаад үлдсэн гунигийг минь үерийн усаараа аваад явчихгүй л юм. Нар гарахыг хүлээж өөрийгөө тайван орхино. Хорвоо дэлхийд хааяа нар өглөө болгон манддагийг мартах шиг... Үргэлж л ийм бүүдгэр ертөнцийн ганцаардсан цамхагын хамгийн өндөрт байрлах өрөөндөө өөрийгөө түгжэн хэдэн мөр үсэг таталган бичнэм. Суурийг би өөрөө ухаж, тоосго бүрийг нь би өөрийнхөө хүслээр өрсөн...Орчноос өөрийгөө таслахын тулд хамгийн өндөрт гэрэл муутай бүүдгэр өрөөтэй. Хааяа хааяахан энэ өрөөгөөрөө шагайж ганцхан жижигхэн цонхоор нь гаднах ертөнцийг ажиж суух дуртай. Тэгээд л өөрийгөө харааж зүхэж орилж хашгирч савлаж шидэлж бяцалаад л хаалгын нь хүчтэйхэн саваад цамхагынхаа уртаа шатаар эрсхэн ууртай гүйхчээ аядан бууна. Хамаг бухимдлаа тэрхүү цамхагынхаа бүүдгэр өрөөнд үлдээчихсэн мэт. Уртаа шатаар нь гүйж явахдаа уйт...

Амьдралын зам...

  Алхаал алхаал алхсаар л... Төгсгөл нь мэдэгдэх үгүй замаар алхсаар л... Хэн нэгэн тэнд аз жаргалтайгаар эрч хүчтэй алхалана... Зарим нэгэн тэнд уйлна, цухирана гундуухан...Инээж хөөрсөөр бүр ниснэ... Эргэж буцалтгүй амжилтын  өөд...Хосоороо, ганцаараа, бөөнөөрөө... Тэмүүлэл нь үгүй зарим нь буруу замаар... Эсвэл хойшооо бүр зогсонги байдалтай... Гудамжаар алхах бодролууд замхарсаар л... Урагшаа хойшоо дээшээ доошоо..

Зүрх сэтгэлийг минь шаналал эзэлчихлээ...

Улиран одох тэр цаг мөч бүхэн үнэтэй харин энэхүү цаг хугацааг яаж ямаршуу байдлаар өнгрөөж байгаа нь сонирхолтой... Өөрийгөө ойлгохгүй дотоод ертөнцтэйгөө зөрчилдөж байна... Асуусан асуултынхаа хариуг олохгүй хэд дахин өөрөөсөө асуусан авч бас л хэвээр... Зүгээр л би дэндүү гунигтай зүрх сэтгэл минь шаналалтай...Хэлэх гэсэн үг байвч хэлж чадахгүй дотроо хадгалсаар л...Толгойд займчих бодлууд хөлрүү минь орж гуйвж дайвна. Түр чиг эндээс холдож мэдэх мэдэхгүйн завсарт мэдрэх мэдрэхгүйн орчинд тунан үлдмээр түр чиг... Хаа хаашаа ч хамаагүй гэнэтхэн алга болмоор ч юм шиг...Ийш тийшээ тийчэх сэтгэлээ бариж ядан энэхүү таталбарыг бичиж суунам...

Навчисын аялал...

Image
Салхи хүч нэмэн салхилсаар л энэ их байгалийн их хүчин дор амьтан хүн бүгдээрээ л айж мэгдэнэ. Мододоос тасрах навчисууд хийссээр л хаана хэзээ буухаа мэдэхгүй салхинд туугдсаар л... Азтай нэг нь мөчирөндөө үлдэж аа харин хувьгүй нэг нь салхиар хөлөглөн хаана хүрэхээ үл мэдэн сагсууран тэнүүчилэнэ. Өөрийн хүчээр мэт бардамнан мододруу навчис бүхэнлүү дорд харцаар ширтэн, тэрний бодлоор өөрийгөө нисэж байна гэж бодно... Сэхүүн навч  салхинд туугдсаар л төрлөөсөө холдон холдсоор л... Түүнтэй зэрэгцэн олон олон навчис хөөрөн баясан орилон дуулж дүүлэн нисэж байгаа л мэт... Гэвч хоромхон зуур салхины хүч багасан багассаар тэр бардам навчисууд бүгд шавар шавхай, хог хөглөрөгдөх зам дээр уйлалдан бахиралдан буулаа... Тэдний аялал ингэж дууссан шиг та бүгдийн амьдрал ямар байх бол зөвхөн та л мэднэ...

Маргааш цас орно...

Ялдам бүсгүй минь чамайгаа ямар их санаж байна вэ? Уулзах хоногоо тоолон байж учирсан өдөр бүрийг тэмдэглэнэ. Зүрхэндээ уулзсан өдөр болгоныг юутай ийтээн сийлнэ хэзээ ч арилахгүйгээр гүнзгий. Тэр л өдрүүдийг бодох болгон сийлэгдэн үлдсэн өдрүүд гэрэлтэнэ. Чиний миний баяр баясгалан миний хувьд хэмжээлшгүй аз жаргал юм шүү. Инээмсэглэн надруу ширтэх чиний эгэл даруу нууцлаг төрх чинь намайг битгий орхиоч, намайг ганцаардуулж болохгүй, огтхон ч анзаарахгүй байж болохгүй гэдгийг хэлээд байгаа гэлтэй. Өдөр болгон чамдаа санаа тавиж эрхлүүлж чадахгүй байгаа нь миний буруу удахгүй чи минь хүлээвэл алган дээрээ бөмбөрүүлнэ харин хайрыг минь чи дааж чадна гэдэгт би бат итгэлтэй. Зөндөө их зүйлсийг бичих гэв авч зүрхэнд чинь чихэнд чинь би шивэгнэж зөвхөн чи бид 2ын нууц болон үлдэгдээ. Цэцэг чихэр илгээхийг хүссэнгүй ээ. Маргааш цас орно чамд зориулсан бэлэг минь цас болгон чам дээр зөөлөн бууж үнсэлт, хайр, энхрийлэл болж хувирах болоод тэр шүү дээ...

Зүрхэнд намуухан цас хаялана...(703)

....Чамайгаа санагалзахад зүрхэнд цасаар шуурна. Намайгаа тоохгүй бол бүр шуурга зүрхийг минь хайр найргүй цасаараа балбана. Шөнө унтах болгондоо чамайг зүрхэндээ тэврээд унтана. Өглөө сэрэх болгондоо бодолдоо чамайг тээн сэрнэ. Аз жаргалтайгаар инээмсэглэн чи бид 2 л өглөө бүхнийг угтдаг биз эгэгэгэ. Бодолд гагцхүү чи өөр хэн нэгэн хэрэггүй. Хэрвээ тэр дээр бурхан нь байдаг бол надад илгээсэн хамгийн том бэлэгнүүдийн нэг нь чи юм шүү. Одоо харин тэр зүрхэнд цасаар шуурахгүй цас намуухан хаялана. Хаялах цасны ширхэг болгон зүрхэн хэлбэртэй. Зүрх минь хайраар дүүрч би нэгэнтээ хөөрчээ...

Чинийхээ гарыг атгаад суух хором мөч бүхэн...

Image
Энэ юу гээчвээ??? Ямар сайхан мэдрэмж вэ??? Бяцхан зүрх минь юунд догдлоод. Нойр минь хулжина вэ??? Хайр Хайр Хайр мөн үү??? Битүүхэн догдлол бөөн сэтгэлийн хөдлөл бас инээмсэглэл дүүрэн миний царай. Тэр над маш их бүр дэндүү их таалагдаж байна гээч. Тэхдээ тэр тааварлашгүй оньсого мэт бас нууцхан. Чамаас мсж ирэхийг хүлээн утаснаас зүүгдээстэй Чиний сэтгэлийг тайлах түлхүүр ганцхан надад мэт л.Гайхаад л байна гайхшраад л. Сэтгэл догдлолт минь 200% байна. Ямар гоё юм бэ Ийм сэтгэгдэл төрнө гэж ч бодож явсангүй ээ. Түүнтэйгээ уулзаад салахад дөнгөж саяхан л мэт угаасаа л саяхан хэхэ. Гэрлүү чинь хүргэж өгөөд чамайг гэрт чинь оруулмааргүй л мэт.Чамаас надаас хайрын үнэр ханхлаад л. Шуналын нүдээр чамайгаа сэм сэмхэн ширтээд л. Би биеэ бариад л өөрийгөө цэгнээд л. БИ ямар харагдаж байгаа бол ямар санагдаж байгаа бол гээд л Нэг л сайхан тайван мэдрэмж инээд хүрээд л Би аз жаргалтай байна.Маш их.  Энэ аз жаргалтай хугацаа минь үргэлжид үргэлжилэх болно. Өнөөдөр чинийхээ га...

Зүрхэнд эгшиглэх дуу чимээ симфони мэт...

Image
Бүсгүй минь тэнгэрийн ододыг хамтдаа тоолий  Бүртэлзэн зурайх замыг хамтдаа туулий  Чиний л төлөө цохилох миний зүрх Миний л төлөө амьсгалах чиний амьсгал  Харанхуйг хөөн зайлуулах чи миний гэрэл гэгээ Хаа холоос ширтэхэд үргэлжид гялалзах алтан нар  Зөвхөн чамруу хөврөх эгэлхэн аялгуу Зүрхэнд эгшиглэх дуу чимээ симфони мэт...

Баярллаа би чамд хайртай...

Image
2010 оны 11 сарын 03 3:23минут Гөү гөү дээрээ бичлэг хийх гэсэн боловчиг ажиллахгүй онцгүй л байна. Нойр хулжсан энэ өдөр миний хамгийн аз жаргалтай өдөр юмуу. Би зүгээр л сайхан орилмоор нүр аргааад унтмаар байгаа хэдий ч хэвтэхээр зүрх хүчтэйхэн цохилоод унтуулах шинж алга. Би ахиж шинээр дурласан хүн. Дурлал ийм сайхан бүтэлтэй болж байгаад би их баяртай. Би өнөөдөр энэ л өдрийг хэзээ хэзээ ч мартахгүй гэж тангараглаж байна. Иймэрхүү мэдрэмж догдлолыг мэдрээгүй их удаждээ. Намайг хөглөж надаас гарах аялгуу эгшиг болгоныг улам яруу болгосонд бүсгүй минь чамд би баярллаа. Би дэндүү их жаргалтай чи бид 2 шиг өнөөдөр ор орондоо баясалтайхан инээж догдолсон хүмүүс цөөхөн биздээ. Чи минь хэзийнээ унтаад өгсөн харин би унтах шинжгүйн бололтой. Одоо зөвхөн өглөө болохыг хүлээж чамтай уулзмаар байвч чи маргааш бүтэн өдөржингөө хичээлтэй ийм орой унтсан ядарчихгүй болуу гэж айх юм. Би чамд сэтгэл ийм хурдан алдаж чи ч гэсэн намайг ойлгож бас дурласанд маш их баярллаа. Одоо чиний надад итгэ...

Одоо би чиний уучлалаар ч яахавдээ...

Би чиний уучлалаар зүрхээ наах уу Чи миний тайтгарлаар сэтгэлээ хуурах уу Ичихгүй тэр гал дөлийг бадраачаад Эргэж харахгүй баяртай март гэчихээд Одоо чи надаас уучлал гуйхад Оройтсон гэдэгээ ухаараач бүсгүй Нэгэнтээ надаас холдсон зүрхийг Нэхэж би дахиж зовоохгүй ээ

BIIRBEH.MN by Bataka - Золдэлгэр : Болзоо

BIIRBEH.MN by Bataka - Золдэлгэр : Болзоо

Цонхон доор чинь шүгэлддэг залуу...

Одоо тэр л мөчүүд санагалзахад хором мөч бүхэн үнэтэйхэн, харин энэ л мөчид зүрхэнд үлдсэн сэм сэмхэн гуниглах шалтгаан мэт. Сэтгэл зүрхэнд минь хэнэгүйхэн нэрээ сийлж орхичихоод намайг мартсан биздээ. Дурсан санагалзах тоолонд сийлээд орхисон нэр чинь гэрэлтэх шиг. Өглөө бүхэн нэг л нэрийг бодож үдэш бүхэн нэг л утасны дугаарыг чинь хэзээ ч мартахгүй мэт л. Өдөр болгон чам дээрээ алхан барин очих тоолонд цаг хугацаа ямар удаан байсаныг хэлэх юун. Харин чамтайгаа уулзахад минут битгий хэл секунд хүртэл үнэтэй хэрнээ хурдахан дуусна. Цонхон доор чинь ирээд шүгэлддэг тэр жаал хэзийнээ сайхан залуу болждээ. Аяга халуун кофены мөнгө олчихоод үрчихгүй гэж алхдаг байж билээ. Уулзах тоолонд нөгөө л кофе, тэхдээ халуун хайраар амтлагдан сүлэгдсэн мэт.  Ярих хэлэх дурсамж багахан хэдий ч амьдралын минь жаргалтай дүр зураглал тэнд хэдий ч одоо гунигтайхан дурсамж төдхийхэн үлдэждээ. Танай байрны гадуур явах тоолонд чиний минь дүр харагдаж, халуун кофе уух тоолонд зүрх сэтгэл ми...

Тэмээ гэхээр ямаа гэхийн

Тэмээ гэхээр ямаа л гэхийн тийм хүмүүст ёстой дургүй дэхүү. Мөр мөрөө хөөгөөд л амьдрийлдаа. Би хэсэг бүлэг хүмүүсийг арай гайгүй юм боловуу л гэж бодсон ээдээ ухаанд нь ухна ишиг ямаа тэмээ баахан юм ороод үхээд нилээд муудцан бололтой хэхэ. Дорноговь-д сайхан байна. Хаашаа л харна хязгаар нь үл харагдах тал газар сайхан байнаа. Би дүүрэн элсэн цөл шахуу төсөөлж ирсэн харинчиг үгүй сайхан өвс Алтанхаргана этр ургасан байна. Тэгээд өглөө эртээ сэрээд цайгаа уучаад миний ажил эхлэнээ. Ланд 80-д суугаад л 5-10км зайтай газар очноо. Очих замд Зээрнүүд сүргээрээ сүртэй бэлчинэ. Энд байх таалагдаж байна. Болж өгүүл хот нэг мөсөн 10 сарын дундуур буцмаар байдаг. Өнөөдөр харин баахан бороо ороод өдөржингөө оффис гэртээ нэт ухаж хонолоо. Гөү гөү дээр нэг бичлэг шахсан биш хүмүүс хэрүүлийн үг нэхээд хэцүү ч юмаадаа. Блогспот дээрээ харин бичихэд амар хэн ч надад ингэ тэг зөв буруу юм бичлээ гэхгүй хэхэ. Хэрүүл нэхэх хүнч байхгүй сайхан юмаа хэхэ. Сүүлийн үед ажил ихтэй болхоор сэтгэл хөдлөл эмо...

Хайр чи намайг булшилсан

Чи намайг булшилсан амьдаар минь булшилсан. Хүлээлтийн хадаас болгож байгаад одоо хэнэггүйхэн хаясан. Чи намайг хаясан. Хайр чамд буруу өгөөгүй байна. Тэхдээ чи энэ хорвоогийн хамгийн ариун нандин хэрнээ хамгийн харгис хэрцгий зүйл. Чи ямар ч ухаантай хүнийг тэнэг болгож амьдралын идэвхгүй болгодог. Чиний дүрэмгүй тоглоомоор наргивал ухаанаа алдаж тэнэгтэж өгнө. Зарим нэг нь тэвчээргүй нисэж үхэж зарим нэг нь гашуун дарсаар өөрийгөө хуурч өдөр хоногийг өнгрөөнө. Чи хэнд хайраа өгөөд хэнд өгдөгүй юм. Хэнийг булшлаад хэнийг амьдруулаад байгаан хүн болгонтой өөр өөрөөр харьцаж ялгаж байдаг хайр чи хамгийн муухай хамгийн зэвүүн. Хайр чи мөнгө бэл бэнчингээр ялгадаг. Хайр чи царай хардаг. Хайр чи сэтгэл хардаг гэж шаагаад байдаг хаана байна. Хайр чи мөнгө царай бие хаа машин тэрэг аж амьдрал хайр чи бүгдийг хардаг. Тэгсэнээ тэнэгтэж мөнгөнд дурлаж машинд нь унаж өгдөг шдээ. Чи хямдхан болсон Одоогийн нийгэмд чи маш хямдхан зүйл болж хувирчаад байгаагаа мэджийнүү. Тиймээ чиний үнийг хүмүүс б...