Posts

Showing posts from October, 2009

С1-ийн Канад модон карказан байшин Цуврал.1

Image
За юуны өмнө С1-ийн Канад модон карказан 2 давхар байшингын Цахилгааны зураг төслийг хийж гүйцэтгэж байгаадаа баяртай байнөө. Тасархай байшин баригдсан байнлээ. Одоо дотор гэрэлтүүлэг болон дотоод засал чимэглэлүүд л ерөнхийдөө үлдсэн байналээ. Дараах хэдэн зургуудийг хийлээ. Ерөнхий барилгын план зургийг нь оруулаад дэмий байхөө нөхдүүд аваад яаж ч магад хэхэ. Дараа нь доторх өрөөний зохион байгуулалтын зургийг оруулах болноо хэхэ. С1-ээр найз нь энэ байшингын урд дотор нь явж гарж байвал битгий гайхаарай хэхэ :P Ар талаасаа Нүүрний талаас бодит Баруун ар талаас харагдах байдал Зүүн ар талаасаа Баруун урд талаас Зүүн урд талаас

Энэ хар эрээн хорвоод хэрхэн гэгээлэг амьдраx вэ гээд xэдxэн арга бичлээ!!!

Чи аливаа xүнийг xэзээ ч xар бараанаар битгий бод эсрэгээр нь чам дээр л муу нөлөөгөөр ороод л ирнэ Хэзээ ч xүний xараалийг идэхээр зүйл битгий xий амьд яваxад чинь нэг нас ч болтугай нэмнэ. Арxи тамxи гээд муу муухай зүйлээс xолуур байсан нь дээр байxөө гэхдээ таруулаад байвал болно шүү дээ хэхэ Чи туранхай байлаа гээд яаx ч үгүй харин таргалаад нэмэр байна уу туранxай гээд xүн муугаар л xэлнэ биз тэглээ гээд яадгийм Чамайг xарааж зүxэж байсан ч тогоогүй л юм шиг байсан нь дээр юм шиг байна лээ би тэгүүлж үзээгүйлдээ xэxэ Нэг нэгэндээ тус болж байвал хэрэгтэй л байx xарин xэтрүүлчвээ Өөрөө лаг байлаа ч бусадийг битгий доошоо хий яадаргаатай ш дээ Хөөр баяраар дүүрэн байx үедээ тэрийгээ xүмүүстэй xуваалцаж байгаарайдаа дараан чамайг даана xаxа Замд тааралдсан өөрөөсөө өндөр настай болгоныг xүндэлж байвал дээр юм байна лээ сайн хэлнэ чамайг Эмэгтэй xүнийг гол нь xамгийн дээр тавиx xэрэгтэй шүү би энийг л сайн мэдэж байна. Заза найзуудаа буян xураагаад л байж дээ.

ЁС БУС ҮГ ХЭЛЛЭГ АГУУЛАГДСАН БӨЛГӨӨ

Аа за би өнөөдөр хамаагүй энэ миний блогт ёс бус үг хэллэг агуулагдана. Хамаагүй ээ би хүссэнээрээ л хуцна. Саваагүй нохой Саранд хуцна гэх чээр би яагаад болохгүй гэж хэхэ. Зүгээр байхад зүгээр байгаачдээ Зөрүүлээд хэдэн үгс шидлий Борвиныхоо баасыг арчиж чадахгүй тэнэг цабаан Аав Өвөг эцэг чинь байна гэнэ үү Алиа чавганцын хэрүүл гуйж байна гэнэ үү Аугаа их багш Будда гэнэ үү Чадахгүй хүүхдүүд надтай сөргөлдөнө Чадал нь хүрэхгүй хулхи нь бууна Намайн муулах үг чамд байна уу Надтай арсалдах зүрх зориг байна уу Би асуую чи дуу гарга Би сонсий чи хариул Өөдгүй хэрүүлчээ Өлөн зэлмэн тэнүүлчээ Сайртсан хөл гараа цааш нь Сартайсан ам хамараа угаа Цэвэрхэндээ чамайг ингэж хэлээгүй Цээжинд минь огших үгс минь Амаа хамраа татаж яв Ах захаа хүндэлж яв Дарвайсан ам чинь Дэндүү том ангайжийна Үнэр танар нь гэж Өмхий самхай Зүгээр хайнга бай Биеээ цэгнэх хэрэггүй ээ Биесээ эдлэх хэрэггүй ээ Урт хэл хүзүү орооно Уур хилэн чамайг зовооно Төвөг цаашаа Чөтгөр чамайг аваг Миний амнаас гарах үгсийг мин

Кино нэвтрүүлэг тайван үзмээр байна найзуудаа!!!

Орой ирээд л ганц зурагт шагайх гэхээр баахан реклам. Яасан байхнав. Шүдний оо болгон нь шилдгийн шилдэг шүдний эмч нар яаасан яаасан л гэнэ. Угаалгын бодис болгон нь л цагаанаас цагаан. Зажилж байгаа бохь нь хүртэл одоо бараг л сармисны амттай гээд л. Аяга таваг угаадаг шингэн болгон нь л нэгэхэн дуслаар хүйтэн усанд тосыг ор мөргүй л арилгана л гэнэ. Зарагдахгүй байгаа рекламыг мянга сурталчиланаа гэж хэхэ. Реклам зар сурталчилгаа яадаг байхнав хамаг тархийг минь угаагаад байдаг байх нь хэхэ. Орой болгон би тухайн бүтээгдэхүүнийг телевизороор харж байна. Дэлгүүрт ороод яасан байхнав өчигдөржин оройжингоо хараад ид шидийг мэддэг болхоороо тухайн барааг би сонгодог байх нь байна шдээ хэхэ. Нүдэнд байнга харагдаад байсан болхоор нүдэнд дулаахан харагдаад л сонгочдог байна шдээ. Зар сурталчилгаа хүн төрөлхтөний дунд хамгийн аймшигтай ухуулаг сурталчилгаа. Муу хүнийг сайн болтол нь рекламдаж бидний тархийг угааж байна. Та ойлгохгүй нэгэн хэвийн хэвшмэл зүйл автагдсанаа мэдэж байна уу??? А

Анхны...

Анхны хайр, анхны захидал, анхны гэх тодотголтой бүхэн гайхамшигтай лдаа. Тэр дундаа анхны хайр бүтэлгүй хэрнээ хамгийн сайхан дурсамжтай үйл явдал болон гунигтайгаар төгсдөг нь харамсалтай. Ер нь анхны хайртайгаа учраад түүндээ захиа бичиж өгж байсан ч хүн байгаа, байхгүй ч хүн байгаа бизээ. Миний бие анх захиа бичиж байхдаа тэмдэглэлийн дэвтэр дүүрэн захиа бичиж байсан шиг санагдахын. Одоо бичсэн захидлаа уншвал хөөрхөн юм бичсэн байлгүйдээ хэхэ юу бичээд бүтэн тэмдэглэлийн дэвтэр дүүрсэнийг бүү мэд хэхэ. Анх хүнд дурлачихаад л айхтар захиа бичсэн байхдаа бараг л бүтэн сарынхаа амьдралыг бичээд явуулцан шиг санагдаж байна хэхэ. Тэгээд захиагаа өөрөө өгж чадахгүй ээ хэхэ. Хүнээр өгүүлээд л зайлуул хэхэ жаахан ч байждээ. Ингээд л анх удаа анхны хайрын захидал бичсэн санагдана. Түүнээс хойш ч зайлуул бараг захиа бичиж үзсэнгүйдээ. Сэтгэлээсээ сайхан хайрын үгсээр бөмбөгдөж дурлалын галд өрдсөн захидал бараг л бичээгүй дээ. Та хэзээ хамгийн сүүлд бичсэн бэ??? Магадгүй бичиж үзээгүй юу???

Санаж байна уу???

Чи намайг санаж байна уу? Тэртээх өдрүүдийн жаргалтай дүр зургийг чи санаж байна уу? Анх чи бид 2 хаана учирсаныг чи санаж байна уу? Хэзээ би чамайг гуйж байсаныг санаж байна уу? Хаана чамайгаа үнссэнийг минь санаж байна уу? Хайртай гэж шивнэсэн тэрхэн мөчийг санаж байна уу? Халуухан гараас чинь атгаад алхадаг байсаныг минь санаж байна уу? Чи бид 2ын уулздаг газрыг санаж байна уу??? Эгдүүтэй хөөрхөн царайг чинь уйлуулж байсаныг санаж байна уу? Гараас чинь хөтлөөд гүйцгээж байсаныг санаж байна уу? Анхны цас болгоноор хамтдаа байсан үеээ санаж байна уу? Бороонд норон алхаж байсанаа санаж байна уу? Болзоондоо хоцорч ирсэнийг минь санаж байна уу?? Хамтдаа суудаг байсан сандлаа санаж байна уу??? Хацар дээр чинь зөөлхөн анх үнссэнийг минь санаж байна уу? Цонхон доор чинь зүрх шатаасаныг минь санаж байна уу? Зөөлөн намуун хайрын дуугаар бэлэг барьж байсаныг минь санаж байна уу??? Үүрд минийх байна гэж амлаж байсанаа санаж байна уу??? Чи минь надтайгаа жаргалтай гунигтай байсан тэр хором мөч

Цас xүнд дуралжээ........

Image
Цас хүнд дурлажээ.Хэзээ ч тийм юм байж таарахгүй. Гэхдээ дурласан л юм даа.Гудамжны гэрлийн төмөр бүрхүүл салхинд савласан гуравдугаар сар.Yдэш орой.Өнөөх бүсгүй цонхон дээрээ.Цонхны наана будрах цас. Бүсгүйн нүд хөгжилтөй. Тэр инээмсгэлэн будрах цасыг ажина.Бүр ширхэг бүрийг алдалгүй харахыг хичээнэ.”Тийм баяртай инээмсгэлэл,гэрэлтсэн харц. Яг тэндээ,яг тэндээсээ битгий холдоосой. Намайг гайхан бишрээсэй гэж цас бодлоо. Тэгээд цас яг л дурлаж үзээгүй залуу хүн шиг аашилж, өөрийн чаддаг бүхнээ бүсгүйд гайхуулахаар шийдэв.Өөрийгөө улам бишрүүлж, улам алмайруулах гэсэн тэнэг хүсэл цасыг эзэмдэнэ. Зөөлөн будрах цас төдөлгүй том томоор малгайлан орж эхлэв. Бүсгүй салхивчаар цээжээ гаргаж, хөөрхөн цагаан хуруунуудаараа цасыг тослоо. Цас онгирч хөөрсөндөө хамгийн том, хамгийн ганган ширхэгүүдээ бүсгүйн алган дээр буулгав. Харамсалтай нь тэд бүсгүйг харж ч амжаагүй байхад хайлан алга болно. Тэр бүсгүй өөрийг нь хайлуулж чадах шидтэйг цас ингэж мэдэв. Цас өөрийнхөө сул доройг нуухаар шийдлээ.

Би чамд хайртай 100 шалтгаан

Өмнөх үг Та хэн нэгэнд хайртай бол түүндээ хайртай гэдэгээ батлах 100-н шалтгаан гэхүү юу гэхүү хэхэ ямар ч л байсан би бол ам бардам 100 шалтгаан тоочиж чадах л юм байна. Үнэхээр та найз охин, найз залуудаа хайртай бол 100 шалтгаанаас илүү ихийг олоод бичиж чадах л байх. Би тэхдээ ганцаараа юм чааваас гээд л өөрийгөө өрөвдөөд дандаа л уйтгар гуниг бичсэнээс сайхан Гэгээлэг зүйл бичихээр шийдсийнмөө хэхэ. Сайхан хайрыг олоход амархан харин хадгалж үлдэхэд хэцүү гэж хэн хэлсэнийг нь мэддэг байсан мартчижээ. Үнэхээр л та хайртай л юм бол миний бичсэн 100 шалтгаанаас жаахан ч гэсэн санаа аваад хайртай хүнлүүгээ явуулахын бол ч хэхэ. Таалагдана гэдэгт би бүрэн дүүрэн итгэлтэй байна. Тэхдээ би одоо хүртэл хайр гээч зүйлийг сайн ойлгоогүй байгаа байхөө. Өөрийнхөө уран дүрслэл зарим найзуудынхаа яриа, зарим нэг кино мөн өөрийн өчүүхэн туршлага дээрээс бичлээ хэхэ. Таалан соёрхоно уу!!! 1. Чи хөөрхөн (наддаа л хөөрхөн хэхэ) 2. Чи эгдүүтэй (хазаад чимхээд нэг л их эгдүүтэй хэхэ) 3. Чи ер бусын

Гуниг гутралаас ангижрах хэдэн аргууд ч гэх үү хэхэ

Хүн гуниж гутарахаараа янз бүрийн юм хийдэг зарим нэг нь бүүр өөрийгөө гаргуунд хаяаад амьдралын идэвхигүй болоод ямар нэг зүйлд бодлогогүй аашилдаг болдог юм шигээ. Жаахан уур уцаартай тэр уурласан уураа хэн нэгэнд гаргах гээд байдаг. Хүн сэтгэлээр унах ямар ч өвчний эх үүсвэр бий болж өгдөг. Хүний дархлаа сулардаг гээд л. За тэгээд л орой нойргүйдэл гэх мэт хэхэ. Ер нь уйтгар гунигийг ор тас авч хаяна гэсэн ойлголт байхгүй лдээ. хааяаа ганцаараа битүүхэн зөв гуниглаж ганцаардахад сайхан байдын хэтэрхий их биш хэхэ. Гуниг гутрал баяр баясгаланг тангийн тааруулаад байвал ч айдаа амьдрал сайхөөн гэж хэхэ. Нэгэнтээ гуниг гутралаас ангижрах хамгийн шилдэг арга бол ЗАВГҮЙ байх мэдээж шүү дээ. Гуниг гутралаа бодох ч ЗАВГҮЙ байхад сайхан байдаг шүү хэхэ. Дараачийн нэг арга бол хэн нэгэнтэй чиний нууцыг чамайг хэнээс ч илүү ойлгож чаддаг хүмүүстэй ярилцах маш үр дүнтэй арга. Хэн нэгэнд өөртэй тулгамдсан асуудлуудыг ярихад ээдээ тэгээд л сэтгэл нэг л их сайхан хөнгрөөд л явчиж байгаа юм чин